16 April 2012

Тарвага

Өнгөрсөн зуны кадр. Би огт хамааралгүй шүү, зүгээр замд таарсан гэж ойлго.Дээр Чингис пааб-ын цаад өрөөнд найзуудтайгаа сууж байв. Хажуугийн ширээнд 10 гаруй тооны 40 гарч 50 дөхсөн ах нар. Гаднаас нүүр дүүрэн мишээсэн нэгэн нь боодолтой зүйл сугавчилаад ороод ирэв. Тэгсэн нэг л танил гоё үнэр ханхалж байна шүү. Боодог гаргаж ирээд хуваагаад эхэлдэг юм да, овоо гарууд. Манай ширээнийнхэн сонин болоод л явчихав. Бид яг яаж амьдраад байнаа, хүмүүс ингэж амьдарч байна шүү дэ гэсэн яриа өрнөх гээд л, хэ-хэ. Ах нар адилхан монгол хүмүүс байна да, тавган дээр бид хэдэд хэдэн хэрчим өгсөөн хөөрхий.
Энэ үэд Ж... таньдаг хүнтэйгээ тааралдаад хажуугийн зааланд ширээнд нь сууж байсан юм. 30-аад минут байхгүй байсан л да. Мань хүнд бид хэд хувийг нь үлдээсэн л дэ уг нь. Тэгсэн нөхөр У... 20 орчим мин. харж сууж байснаа гэнэт аваад үмхэчихдэг юм да, ха ха. Бид "чи одоо ямар ханилгаагүй гар вэ, нэгэндээ үлдээхгүй" гэсэн чинь "Ж... намайг ойлгоноо, яг урд тавагтай үнэртээд байсан юм чинь" гэв. Баахан инээлдээд.
Мэдээж Ж... ирээд тарвага хуваасан юм уу? миний хувь хаана байна? болов. Хажуугийн ширээний ах нар найрлаад нөгөөхөө юу ч үлдээлгүй идчихсэн. Өөрт үлдээснийг нь У... үмхэчихсэн. Ж... газар дээр арга хэмжээ авч утсаа гаргаад "3,14z! Г... ахруу залгая, маргааш ямар ч хамаагүй үнээр тулам олоодох гэвэл цаадах чинь олно" болоод явчихав. "Болио, дэмий" гэж байж болиулж, үнэртээд байсан урдах тавгийг нь хураалгаж байж байдал хэвийн болсон до. Тарвагаа гэж...

1 comment:

  1. zurgan deerh boodogiig bolch yostoi boodog gej helehed hetsuu ed bn daa. yamar muu hiisen um be. arai uuniig avch idsen um bish biz de

    ReplyDelete