Гар утсан дээр хуримтлагдсан зурагнуудаас бүрддэг холимог хуурга бэлэн болж. Зооголцгоо до, уншигчид минь.
1. Гэр ахуйн барааны солонгос дэлгүүр. Шинэ үг: шкап.2. Бисмарк pub. Тодорхой бус шар айраг литрээр.3. Орцны үүд. Хүний фантазид хэмжээ хязгаар байхгүйн бас нэг баталгаа. Хүүхдээ нярай байхад нь хөл гарных нь хэвийг авах юм байхаа. "Посмертная маска" гэж дуулснаас биш ийм гажиг зүйл анх харж байна.4. Харшилын "Эффект" эмнэлэг. Хүү сорил тавиулж байна. Тоос, шарилж, хус мод, туулай, муур г.м. урт жагсаалт гарсан.5. Suzuki-гийн автозасвар. Хананд нь 2010 онд Петровис ирүүлсэн албан тоот наалттай. Утга нь: Mobil 1 моторын тосны саванд өөр тос савалж зараад байна. Тиймээс зөвхөн манайхаас ав, ажилчидаа хяна, хоосон тосны савыг устга.6. Байрны лифт ашиглалтанд орохгүй чангалж байгаа. Хана өрөмдөгчид орц бузарлаад эхэлчихсэн.7. Өрхийн эмнэлэг. Мэргэжлийн бус фотозурагчин авсан кадр бололтой. Олон хүнийг ойроос дарах тохиолдолд захын хүн өргөн гарах аюул байдаг. Наад талд зогссон 2 хүүхэд хөөрхий хэлмэгдэж. Ногоон хувцастай охины мөрний хэмжээ ерөнхий сайдынхаас өргөн байгааг анзаарна уу.
10 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment