Би урд нь BlackBerry огт барьж байгаагүй болохоор юу ч мэддэггүй юм. Америкаас явуулсан, AT&T оператортой уяатай 9700 Bold загвар. Нэт ухах явцад MEP2 гэдэг кодыг олох юм бол блок тайлагдахыг тогтоов.
IMEI, MEP кодуудыг илгээхээр эргүүлээд MEP2-ыг нь буцаадаг үйлчилгээтэй сайт хар мянга байдаг юм байна. 20-50$-ын өртөгтэй. Гол нь картнаас мөнгө татчихаад зөв код эргүүлж илгээх баталгаа байхгүй шүү дэ. Уйгагүй цааш ухлаа. Үнэгүй зүйл л олчих гээд байгаа юм шүү дэ, хэ-хэ.
За тэгсэн нэг форум дээр энэ сайтыг магтсан байнаа: http://www.freemyblackberry.com/
Серийн дугаар (IMEI), MEP, PDR (батарейны ард байдаг) кодуудаа илгээ, 24 цагийн дотор MEP2 кодыг мэйлээр чинь үнэгүй буцаана гэж байв. Гомдлын мөр гээд уржигдар орой гэрлүүгээ гарахдаа формыг нь бөглөв. Өчигдөр орой мэйлээ шалгаад л байлаа, байдаггүй шүү. Ээлжит хульхидалт байж дэ гэж бодож байтал яг гарахын өмнөхөн захидал ирсэн.

туршинаа баяралалаa
ReplyDelete