Санал асуулга дуусаад хэдэн ч сар болов до. Олон варианттай хариултуудыг нэгтгэх гэхээр залхуу хүрээд л явлаа. Хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт барихаас л хойш дүгнэлт хийхээс дэ.
Санал асуулга уншигчидийн нутаг усыг тодорхойлох зорилготой байв.
Нийт санал өгсөн хүний тоо: 350.
Аль аймгаас гаралтай улс прогрессив, интернэт ашигладаг, блог уншидаг байна вэ гэвэл:
1. Архангай - 24 (6%)
2. Баян-Өлгий - 6 (1%)
3. Баянхонгор - 15 (4%)
4. Булган - 15 (4%)
5. Говь-Алтай - 17 (4%)
6. Дорноговь - 11 (3%)
7. Дорнод - 9 (2%)
8. Дундговь - 6 (1%)
9. Завхан - 16 (4%)
10. Өвөрхангай - 17 (4%)
11. Өмнөговь - 9 (2%)
12. Сүхбаатар - 5 (1%)
13. Сэлэнгэ - 19 (5%)
14. Төв - 18 (5%)
15. Увс - 31 (8%)
16. Ховд - 25 (7%)
17. Хөвсгөл - 30 (8%)
18. Хэнтий - 7 (2%)
19. Дархан-Уул - 7 (2%)
20. Орхон - 13 (3%)
21. Говьсүмбэр - 0 (0%) - min рекорд!
22. Улаанбаатар - 43 (12%) - max утга.
23. Гадаад - 3 (0%)
24. Би мудак - мэдэхгүй - 4 (1%).
Эндээс юу ажиглагдаж байна?
а. Шинээр үүссэн 3 аймгийн (Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр) уугуул гэх улс цөөн байна.
б. Зүүн аймгуудаас (Дорнод, Сүхбаатар, Хэнтий) болон говийнхон (Дундговь, Өмнөговь, Дорноговь) мөн цөөнх болж байна.
в. Нийслэлээр овоглогсод ганцаарчилж үзэх юм бол үнэмлэхүй олонхи болов. Дан залуучууд байх.
г. Баян-Өлгийгөөс бусад баруун аймгууд (Ховд, Увс, Говь-Алтай) болон Хөвсгөл олуулаа юм.
д. Төвийн бүсийнхэнийг (Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Төв, Сэлэнгэ, Булган) дундаж гэж үзэх болно.
е. Гадаадын гэсэн 3, юу ч мэдэхгүй хэмээсэн 4 нөхөр олдов.
Айргийн 5: Улаанбаатар (43), Увс (31), Хөвсгөл(30), Ховд (25), Архангай (24).
Баян ходоод: Говьсүмбэр :-)
Зээг, одоо 43 дахь санал асуулгадаа орцгооё.
Сэдэв: Баттулга vs Нямдорж.
Асуулт: Хэн нь хэн бэ?
Хувилбарууд:
1. Аль аль нь сайн улс, бие биенээ даанч ойлгохгүй юм
2. Нямдорж - Эх оронч, Баттулга - эрүүгийн элемент
3. Баттулга - Эх оронч, Нямдорж - хятадын тагнуул
4. Нэг нь гатнуул, нөгөөх нь хулгайч, өрөөсөн гуталнууд
5. Мэдэхгүй юм да...
Ингээд хэн нь худал гүтгэж, хулгай хийж буй талаар таамаг дэвшүүлцгээе! Урагшаа!
P.S: Улс төржсөн юм биш шүү нөхдөө, хэ-хэ. Зүгээр л уншигчидийн санал сонирхолтой байна.
05 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
Улс төржөөд байна уу гүй юу :D
ReplyDelete