15 April 2012

Баривчлагаа

2012.04.15 22:00
Хамгийн сонирхолтой зүйл өрөөнд өрнөсөн байгаа. Телевизийнхэн орж ирэхийг нь л бичсэн боловч тогтоол унших, гишүүдийг шидлэх, мань эрийг дамжлаад гарахыг баримтжуулаагүй бололтой. Эсвэл байгаа бичлэгээ хав дарсан.
Дотор сууж байсан нөхдүүд их муу байна. Хүн болгон гар утастай, утас нь камертай шүү дэ. Бүр арга ядахад утас диктофоны үүрэг гүйцэтгэж дуу бичих боломжтой. Нууц камер байрлуулдаггүй юмаа гэхэд ганц хоёр бичлэгтэй үлдэх ёстой байсан юм. Тэгээд өнөөдөр өргөн олондоо сонирхолтой материал танилцуулж байхгүй юу. Толгой муу ажиллаж дэ...


2012.04.13 23:50

Баривчилж буй бичлэгээс хамгийн содон зүйл юу байв?
Миний хувьд салаавч үзүүлж буй УИХ-ын гишүүн, оймстогоо дамжлагдаж буй экс-ерөнхийлөгч, жижиг камер барьсан КТМС-ийн ангийн хүүхдээс илүү доорх кадр анхаарал татав.Хаалга кроп-той нь сугалж буй нөхдийн дунд Creative system гэсэн бичигтэй цамц өмссөн залууг үнэлхээс өөр аргагүй. Үнэхээр л Creative сэтгэж цамцны сонголтоо зөв хийж дэ найз. Энэхүү бичээс нь өнөөгийн системийг даапаалж тодорхойлж байгаа юм.
Төгсгөлд нь: оросын мэдээллийн үндсэр портал болох lenta.ru дээр энэ баривчлагааг бичиж.
Линк: http://lenta.ru/articles/2012/04/13/mongol/

2012.04.13 10:50
Би зурагттай болсон хэдий ч байрлуу кабель орж ирээгүй байгаа. Тиймээс урд шөний үйл явлыг өглөө л мэдлээ. Ингээд нөхцөл байдалд дүгнэлт хийвэл ийм байна:
- Н.Энхбаяр идэж уусан байж болно. Хэрэв тийм бол батлаад ялыг нь онооно биз. Гэхдээ үүр шөний заагаар хулгайч ч юм уу чоно шиг гэр оронд нь халдах нь буруу. Энэ бол 30-аад оны оросын НКВД-ийн арга барил. Муу ч сайн ч төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн шүү дэ. Ерөнхийлөгчөө бусад улсад авилгын хэргээр суулгадаг уу? Суулгадаг. Гэхдээ оймстой нь дамжилж байсан бичлэг үзэгддэггүй. Экс төрийн тэргүүндээ хүчнийхэн ингэж хандаж байгаа юм чинь жирийн мань мэтийн иргэдийг яах нь тодорхой.
- Н.Энхбаярыг УИХ-д нэр дэвшүүлэхгүйн тулд бүхий л арга чаргыг хэрэглэж байх шиг байна. Гэвч мань эр ч гэсэн долоо буудуулсан чоно тул байдал ингэж эргэхийг мэдрээд (эсвэл мэдээд)
өрсөөд ноцтой материалынхаа зах зухаас өмнөх өдөр харуулсан. Эсвэл материал харуулснаасаа болж баривчлагаагаа түргэсгэсэн. Өөрөө зохион байгуулсан шоу гэх таамаг магадлал бага. Энэ бүхнээс хамгийн их хохирол амсах улс төрийн хүчин нь МАН байх нь гарцаагүй. Манай монголчууд өр нимгэн болохоор одоо МАХН-ын рейтинг өснө. Санал хуваагдаж буйд АН ч баяртай байгаа. Тойрог олдохгүй болсон МАН-ынхан МАХН-д элсэх магадлал өндөр.
- Цагдаа нар Элбэгдоржид сигнал өгч байх шиг байна. Хэн ч бүх насаараа ерөнхийлөгч байдаггүй юм шүү, төлөөс хэзээ нэгэн цагт ирнээ гэж.
- Бид ардчилсан, иргэний нийгэмд аж төрж байна гэдэг нь худал юм. Хүчний байгууллагууд, шүүхийн систем хувийн хамгаалалтын алба шиг болж.
- Өвөг дээдэс маань ухаантай байж дэ: Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр.

1 comment:

  1. Одоо Нямдоржийн хэлэх үгнээс нилээн зүйл тодорхой болох байх даа. Хэрвээ шүүхийн зөвшөөрөлтэй баривчилсан гэвэл МАН шууд буруудна. Миний зөвшөөрөлгүй баривчилсан гэвэл (энэ хувилбар магадлал бага гэж админ дээр хэлсэн) Энхбаяр жүжиг тавьсан эсвэл Дорлигжав (АН) дураараа загнасан гэсэн үг болох байх. Ер нь бол хэнд нь ч итгэх арга байхгүй. Энхбаяр уг нь их муу хүн гэж бараг ихэнх нь ярьж байсан даа. Одоо энэ хүнээс илүү сайн хүн, баатар алга боллоо шүү. Алт

    ReplyDelete