13 April 2012

Техник тоглоом биш

Өнөөдөр өглөө арслантай гүүрний явган хүний гарц дээр улбар шар куртка өмссөн бүсгүйг ниссан санни маркийн саарал өнгийн автомашин мөргөхийн гэрч өөрийн эрхгүй болов. Хөл нь дээр гэгч годройтоод л унаад өгсөн. Багагүй гэмтсэн байх. Тийм юм харсан чинь дотор эвгүй оргиод явчихсан, нэг хэсэг л тавгүйцэв.
Ниссаны жолоочийн 100% буруу. Миний урд 2-р эгнээгээр зорчиж байсан машин явган зорчигчийг гаргахаар
гарц дээр зогссон. Тусгаарлах шугам дээр хөдөлгөөн сийрэхийг хүлээж байсан бүсгүй гүйсэн. Тэгсэн 1-р эгнээгээр ниссан санни хар хурдаар ороод ирэв. Хүн ч урд нь гэнэт гарсан, тормоз гишгэсэн, инерцийн хуулиар очоод мөргөж байгаа юм. Жолооч үнэндээ хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй байгаагийн тод илрэл. 2 болон 3 дахь эгнээнд машинууд зогсож байхад нэгдүгээр эгнээгээр дайрч л байдаг, мангар байхгүй юу. Ерөнхийдөө гэрлэн дохио байхгүй явган хүний гарц потеницал аюул агуулагч мөн. Явган хүн би гарах ёстой гээд зүтгэдэг, жолооч нар анхаарал болгоомжгүйгээсээ болоод мөргөж шүргэдэг. Шөнө бол бүүр аюултай. Асуудлыг газар дээгүүрэх болон доогуурах гарц, гэрлэн дохио, гэрэлтүүлгэ, жолооч нарт ухуулга сурталчилгаа хийх г.м. арга замаар шийдэж болно. Ингээд шинэ жолооч нарт хэдэн зөвөлгөө өгье.
- Хажуугийн эгнээнд явж буй машин тормозловол автоматаар хурдаа сааруулж бай, ядаж хөлөө газ-аас тормос дээр байрлуул;
- Үзэгдэх орчин хязгаарлагдмал бол (хашааны булан, зогсож буй автобус, утаа униар г.м.) мөн адил хурдаа багасга;
- Зогсоол дээр тэргээ тавихдаа буцаж гарахаа тооцоол. Болж өгвөл шууд урагш хөдлөхөөрөөр байрлуул. Ухрах үйлдэл өөрөө осолтой.
- Хурд хотод олон зүйлийг шийднэ. 2 уулзварын хооронд 40-тэй явах, 80-тай давхихын онцын ялгаа цаг хугацааны хувьд гардаггүй. Яарлаа гээд юу л олж долоохгүй, харин ч өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж буй юм. Мөн газрын уруу хэзээ ч битгий гишгэж бай.
- Өглөө оройдоо болон шөнө хөдөлгөөн сийрэг, уулзаврууд шар гэрэлтэй байхад маш болгоомжтой бай. Нисдэг жолооч нар олон шүү.

1 comment:

  1. жолооч нарт нэмж хэлэхэд нэг машины цаад талыг биш нилээн хэдэн машины цаад талыг давхар харж явах хэрэгтэй. Алт

    ReplyDelete