New Tokyo дэлгүүрт оригами-гийн цаас 3 мянгаар зардаг юм. Том нь дууссан байсан тул жижгийг нь авсан.
Өнөөдөр бас 2 зүйл хийж сурлаа. Зааврыг хавсаргав.
1. Ninja star.
Би 2 дахь өдрөөс хойш ээлжийн амралттай байгаа.
1-рт: ядраад ажлын бүтээмж багасаад байсан юм.
2-т: 3-р сард 5 хоног ээлжийн амралтаас авна гээд мэдүүлгэ дээр бөгөлчихсөн.
3-т: хүүхдүүд амарч байгаа дээр дагаад амарчихсан нь дээр.
4-рт: орон гэрээ бага ч атугай цэгцэлж авах санаатай.
Кабель байхгүй, зурагт ч аваагүй. Телевизгүй нөхцөлд чөлөөт цаг мэдэгдэхүйц их болдог юм байна. Хүүхдүүд ном уншиж, зураг зурж, оригами хийгээд л... Би ч гэсэн дагаж оригами хийсээр мэргэжилтэн болж байна. Өнөөдрийн уран бүтээлээс:
Ха ха, хөшиг бол үнэн супер
ReplyDelete