Ямар ч газрын ноль цэвэрхэн, тав тухтай байх ёстой. Хүн адгууснаас ялгардаг нэг зүйл нь гарцаагүй хувийн ариун цэврийн асуудал. Энэ постоор эрүүл мэнд, ариун цэвэртэй холбоотой жорлонгийн тухай мэдээлэл өгье.
а. Боломжтой бол гэртээ биде суурилуулах нь зүйтэй. Зай талбай бага бол сүүлийн үед дэлгэрээд байгаа цорготой эсвэл шлангтай суултууруудыг тавьж болно. Угаах болон арчих нь ижил үр дүнд хүргэх үйлдэл мэт боловч угаах заншилтай улсуудад (арабууд) геморрой буюу цагаан мах эргэх өвчин (ардын нэр: шамбарам) хамаагүй бага тохиолддогийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Энэ нь хүйтэн усаар (_|_)-гоо угаадагтай шууд холбоотой. Угаах боломжгүй бол нойтон салфетка бас давгүй. Тэр тусмаа хөдөө гадаа явж байхад.
б. Эрэгтэй хүүхдүүдийг багаас нь суултуур дээр суулгаж бие засуулах нь түрүү булчирхайн өрөвслөөс хамгаалдаг гэдэг. Ядаж гэртээ сууж бие засаж заншиг. Тэгэхгүй бол том болно, ийш тийш цацруулна, гэрийн бусад хүмүүсийн (тэр дундаа эмэгтэйчүүдийн) тав тухыг алдуулна.
в. Ноль байнга цэвэр байх ёстой. Заваан байх л юм бол дараа дараачийн хүн бүр л илүү бохирдуулдаг. Харин шил толь гялалзсан бол цэвэрхэн бие засаад гарна. Ершик буюу жорлон цэвэрлэгчийг бүх нийтээрээ ашиглаж дадах хэрэгтэй. Уриа: араа хам!
г. Стандарт суултуурт дутагдал бас байдаг. Хүн байгалиас заяасан чанараараа бол гүйцэд сууж байж хүндрэх ёстой. Одоо цагт боловсон нольд сандлан дээр сууж буй мэт байрлалаас хүндэрч байгаа. Ийм байрлалаас өтгөн гүйцэд гадагшилж чаддаггүй. ө.х. та мянга дүлнэ, бүх зүйлээ гаргалаа гэж бодсон хэдий ч гэдэсний аль нэг хунираанд жаахан ч атугай зүйл хоцорноо гэсэн үг. Тиймээс хээрийн болон зуслангийн банзан 00-иуд тав тухын хувьд тааруу ч гэлээ нөгөө талаасаа бас сайн гэж ойлго. Газартай нэг түвшинд хийгдсэн 00 байдаг хэдий ч айлд байхыг нь би нэг ч хараагүй. Баар-анд л их таардаг. Баар баардаа харанхуй дэлбэрсэн нүхнүүдэд арай их.Төгсгөлд нь амьдралдаа сонссон 00-той холбоотой хамгийн эвгүй 2 түүхийг ярьж өгье.
1. Япон жуулчидтай автобус хөдөө явж байгаад зам гуанзад саатаж. Дагуулж явсан монгол нэг харсан чинь жорлонгоос 2 хөл гадагш цухуйж байх юм гэнэ. Яав ийв болоод сандраад гүйгээд очтол нэг нөхөр хөлөө урагш жийгээд банзан дээр суучихсан байж. Буэээ!
2. Бүр социализмын үед сонсож байсан яриа. Хөдөөний хүн хотод анх орж ирж. Айлын 00-д ороод удаж удаж хээв нэг гараад явав. Айлын хүн араас нь орсон чинь бүх зүйл хэвийн. Тэгсэн мөртлөө нэг л өмхий үнэртээд болдоггүй дэ. Зочин явсан хойно өмхийний эх үүсвэрийг айлынхан хайжээ. Тэгээд бочки-гоо нээсэн чинь... Surprise! Голийсон бидон шиг зүйл хөвж байв. Буэээ! Хөдөөний зочин маань сайхан бочки-ний тагийг нь аваад, суултуур дээр хөлөө тавьж сууж хүндэрчихээд буцаагаад тагалчихаад яваад өгсөн байж.
Нэмэлт мэдээлэл: 2010 оны пост - аялагчидад зөвлөмж.
18 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment