Гэвч хот хүний төлөө байвал зүгээрсэн. Хүн тэнд тав тух, аюулгүй орчинг эд эс болгоноороо мэдэрч байх ёстой. Манайд юу байна? Алхам тутамд ноорхой, хогтой, халтуурдаж хийсэн, өнгө үзэмж муу, хүн алж бэртээж гэмтээхээр байгууламжууд л байна.
Энэ удаад хотын өнгө үзэмжийн нэгээхэн хэсгийг авч үзье. Хотын өнгө үзэмжийг бузарлаж буй зүйлийн нэг нь кабель болон утаснууд юм. Цахилгаан, холбоо, троллейбусны г.м. бөөн утас нүдэнд өртнө.


Нэмэх хасахыг нь дэнсэлвэл троллейбусаасаа трамвай илүү ирээдүйтэй унаа. Хотын төвөөр трамвай болж явсан цуваа зарим хэрчмүүдэд газар доогуур орж метро болдог бүтэц яагаад байж болохгүй гэж.
No comments:
Post a Comment