Холимог хуурганы ээлжит порц блогийн гал тогооноос уншигчидын өмнө хүргэгдэж байна.
1-р сургууль, эцэг эхийн хурал. Хурлын танхимд бүх 1-р ангийн хүүхдүүдийн эцэг эхийг цуглуулж лекц уншив. Судалгааны алгын чинээ цаас бөглөв: 31 оноо. Сайн эцэг эхийн боломжит минимумыг арай гэж авсан нь тогтоогдсон.Сургууль л бол сургууль. Сандлын түшлэгний баруун дээд буланд харц тогтов.
Зүүн 4 зам. Жилээс жилд бузар том шалбааг тогтдог хонхорхой.Автобусны ард машинаа унаад зээлээ ав гэсэн сурталчилгаа байна. Заль. Мэдээж машиныг мөнгө зээлдүүлэгчийн нэр дээр шилжүлж хугацаандаа төлөхгүй бол бандан тас гэсэн гэрээ хийнэ. Машинаа барьцаалж гаражид хийлгээд мөнгө авсан иргэн явган алхах үедээ "мөнгө олж машинаа авах юм шүү" гэсэн бодлоос салахгүй. Харин машинаа унаад явж байхдаа бол тайван амгалан байна. Сүх далайтал үхэр амар явсаар машинаа алдна. Нөгөө талаас ийм үйлчилгээ нь иргэнд ч гэсэн ашигтайг үгүйсгэх аргагүй. Одоогийн үнэртэн - дельфин.Соёмботой кузов засвар.
Шинэ компьютертэй болсон. Задалж байрлуулж амжихгүй байгаа тул холилдож солигдохоос урьдчилан сэргийлэв.
Төгсгөлд нь: өнөөдөр өглөө цай уух зуур дарсан кадр. Талхан дээр 2 зүсэм шарсан хиам тавиад л хэсэг шоконд оров ;-)
23 April 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment