Сурталчилгааны (тэр тусмаа гоо сайханы барааны) самбарууд дээр бүсгүйчүүдийн зураг байх нь их. Дийлэнх олон нь европ хүүхнүүдтэй (за бас яах вэ, тэвчиж болно). Тэгсэн сүүлийн үед солонгос хүүхний төрх хаа нэг газар тааралддаг боллоо. Солонгос барааг солонгос бүсгүй сурталчилах албагүй. Монгол бүсгүйчүүдийг хармаар байна ш дэ.
Монгол бүсгүй нүд шүд нь гялалзаад европ бүсгүйгээс (самбар хунирсаныг эс тооцвол) гоё л харагдаж байгаа биз дэ?
Монгол бүсгүй нүд шүд нь гялалзаад европ бүсгүйгээс (самбар хунирсаныг эс тооцвол) гоё л харагдаж байгаа биз дэ?
тийн байна
ReplyDeleteМонгол хүүхнүүд ч царайлаг шүү. Норовбанзад агсны Уяхан Замбуу Тивийн Наран дууны клипэн дээр нэг эмэгтэй төрж байгаа гардаг. Үнэхээр Монгол бүсгүй тийм л байдаг болвуу гэмээр харагддаг. Гарьд магнай дээр бас Удвал гээд хүүхэн мөсөн дээр тоглож байгаа нь үнэхээр л бахдмаар байдаг. Одоогийн сайхан бүсгүйчүүдийг гаднаас нь л дүгнэдэг болж дээ. Бүгд л өнгө мөнгөний хойноос хөөцөлдсөн хүмүүс болсон юм шиг харагддаг. Баян хүн Мисс эхнэртэй байх ёстой гэсэн зүй тогтол байдаггүй л баймаар юм...
ReplyDelete