11 March 2015

Орос киноны цаг

Хойд хөршийн кинонууд жилээс жилд дордсоор байна. Шинээр гарч буй бүтээлүүдийнх нь 99% үзэх аргагүй хог болж хувирсан. Харамсалтай - гэхдээ факт. Би ихэвчлэн дээр үеийн уран бүтээлүүдээс сонголт хийж үздэг. Заримдаа урд нь үзсэн киногоо давтах нь ч бий. Эдгээр кинонуудыг уншигчидад зөвлөх байна.

1. Порох
80-аад оны дунд үеэс хувьсгалын болон дайны сэдэвтэй зарим кинонууд үнэн төрхийг харуулахыг хичээдэг болсон. Цензура суларсных болов уу. Ямарч нэг орос цэрэг салаа немцүүдийг ялж барьсан туйлширал энд байхгүй. Дайн бол дайн, даалгавар бол даалгавар, амьдрал бол амьдрал. Америк боевик шиг их тулалдаан, спецэффект байхгүй ч дайны мөн төрхийг сайн харуулж чадсан бүтээл.

2. Не горюй!
1969 оны кино. Би өмнө нь үзээгүй хаагуур явсан юм. Георгий Данелиягийн бүтээл, гол дүрд нь Вахтанг Кикабидзе. Зурган дээр "Мимино"-гийн 2 нөхөр байгаа биз? Би Данелиягийн найруулсан кинонуудад дуртай, юм бодуулдаг юм. Зарим киног үзээд л өнгөрнө, юу ч үлддэггүй шүү дэ, тийм биш. Инээдтэйг гунигтай хослуулж чадсан бүтээл болж.

3. Служили два товарища
Бас 60-аад оны кино. Үзэлгүй удаж. Сая дахиад үзсэн, ямарч дахиж үзэж буй мэдрэмж байхгүй, шимтэж үзсээр л дуусгалаа. Сонгодог гэж хэлж болох бүтээл байгаа юм. Дунд болон ахмад насныхан дунд тус киног мэдэхгүй нь цөөхөн байх, харин залуучууд үзээгүй бол үзэх хэрэгтэй. Тус кинонд оросын кинематографын сор болсон жүжигчид олноороо тоглосон юм: Анатолий Папанов, Владимир Высоцкий, Олег Янковский, Ролан Быков, Ия Саввина г.м.

2 comments:

  1. манайхан ч нэг туйлширахаараа хэцүү шүү дээ. Одоо орос киног тоодог залуу үе байхгүй болсон шиг санагддаг. Орос л бол муу гэсэн үзэл байдаг шиг байгаам. Оросын кино урлагийг америкууд ч үнэлдэг юм байгаам үнэндээ. Дашрамд нь нэг киноны талаар асуух гэсэн юм. 80-аад оны дундуур нэг л удаа зурагтаар гарч байсан дайны тухай кино. Салаа цэрэг немцийн фронтын шугамд тасарч үлдчихээд буцаж өөрийн фронтын шугам руу зүтгэж байгаа үйл явдалтай. хориод цэрэг цөөрч явсаар байгаад ганц нь л буцаж очдог /эрүүл нэг нь шархтайгаа чирсээр байгаад фронт нийлэхэд алуулаад нөгөөх шархтай цэрэг нь үлддэг/ үйл явдалтай. Яг нөгөө цензургүй болж байх үеийн кино л доо. Би тэр киног одоо болтол хайгаад олдоггүй юм. мэдэх бол хэлээрэй хө. намух

    ReplyDelete
  2. Утомленные солнцем - 1, 2, 3

    ReplyDelete