Зүв зүгээр явж байгаад нэг өдрийн ажлаа хэрхэн баллах вэ? Яаж олон цагийг үр бүтээлгүй өнгөрөөх вэ? Өнөөдөр энэ бүхнийг амсав.
12 цаг өнгөрч байхад зүүн 4 замын уулзварыг нэвтэрч урагш чиглэв. Жастын колонкоос машинууд хажуугаас чихээстэй. Би урд машинтай хоорондын зайгаа бариад явж байтал нэг нөхөр хажуугаас орж ирээд урд талаа хамуулж орхив. Буугаад харсан - миний машины хоёр хаалга хойд крылотой ташраараа зурагдаж. Гэхдээ будаг ховхорч төмөр хонхойж барьсан зүйлгүй. Нөгөө тэрэг - тойота королла, хохирол нь: урд бампер нь жаахан хонхойж, дохионы гэрэл нь цуурч. Жолооч нь болох жижиг залуу намайг буруутгах аястай. Би хэлсэн: "Чи яадаг тэнэг сохор гар вэ? Гол, туслах зам гэж дуулсан уу? Яарч яваад маань баярла, энэ олон машины хөдөлгөөнийг боож зогсоод яахав" гээд яваад өгөв. Урагшаа битүү бөглөрөл, удаан гэгч урагшилж байв. Сандэй плазагийн дэргэд ирж байтал танихгүй дугаараас дуудлага ирэв:
- Байна уу? БЗД-ийн замын цагдаагийн тасгийн ... цолтой ... байна. Та ... улсын дугаартай машины эзэн Ганзориг мөн үү? Сая Жастын дэргэд зам тээврийн осолд таны машин оролцсон байна. Дуудлагаар иртэл хэргийн газраас таныг зугтаасан гэж байх юм. Давхар эргэж машины урд талыг хамсан хэрэг гаргасан юмаа да?
- Би ойрхон байна, эргээд яваад очьё. Зугтаж барьсан зүйл бол байхгүй, наад жолооч чинь өөрөө ирж мөргөсөн л хэрэг гарсан. Яарч явсан тул дуудлага өгөөгүй нь буруудаж дэ. Давхар эргэсэн гэдэг худал шүү, камер шүүлгүүлсэн ч болно гэлээ.
Эргээд очтол яг тэр Жастын гарц дээр надаас хойш 3 осол гарсан байгаа юм. Нийт 6 жолооч. Ганц цагийн дотор. Цагдаа бүгдэд нь хэн нь буруутай, хэн ч буруугүйг нь тайлбарлаад жолооч нар нь хэл амаа ололцоод явцгаасан. Надтай зууралдсан нөхөр л ганцаараа "Хохиролоо барагдуулна, осол гаргаад зугтаасан наадах чинь, зогсож байхад ирж мөргөсөн, давхар эргэсэн" гээд салдаггүй. Хамгийн сүүлд цагдаа бид 3 тунаад үлдэв. Би аргаа бараад хэллээ "Сайн ярих юм бол би хохирогч. Харин ч юм нэхээгүй явсанд чи баярлах байтлаа давхар эргэсэн гэж худал мэдүүлгэ өгч байдаг... Ийм жудаггүй байж болохгүй, залуу хүн байж. Би хэргийн газраас зугатсан гэдэг дээр яахав хариуцлагаа хүлээе. Харин чи зам тээврийн осол гаргасныхаа хариуцлагыг хүлээгээрэй. Одоо ерөөсөө шулуухан камер шүүлгэе. Худал хэлэх хуулийн заалттай шүү!". Нөгөө нөхөр зогсоо зайгүй бөөн юм урдаас урсгаад, ойлгохын арга байхгүй. Цагдаа уурлаад яриаг нь таслав: "За чи дуугуй болоод ганц зүйлд л хариул! Энэ жолооч давхар эргэсэн үү? Камер шүүлгээд худлаа хэлсэн чинь тогтоогдвол хохь чинь шүү!" гэв. Нөгөөх чинь шийрэгнээд явчихав. Цагдаа гүйцээгээд: "Чи түрүүхэн л давхар эргэсэн гээд орилоод байсан биз дэ? Давхар эргэсэн үү?". Найз байдалд орж: "Санахгүй байна, давхар эргэх шиг болсон" болоод явчихав. Цагдаа барьцаа лавшруулсаар сүүлдээ үнэнийг нь хэлүүлэв. Давхар эргээгүй нь үнэнээс хойно булзах зам байхгүй, аз болж камертай ч уулзвар. За тэгээд цагдаа нөгөө нөхрөөс асуулаа: "Чиний бол 100% буруу. Хэрэг үүсгэвэл та хоёр баяраар үнэмлэхгүй байх нь тодорхой. Харин ч нөгөө жолооч чинь гайгүй хүн таарч, будаг замасканы мөнгө нэхэж бариагүй байна шүү дэ. Түрүүнээс хойш бүх жолооч хэл амаа олоод явчихлаа, та 2 л үлдлээ. Өөрөө одоо яамаар байна?". Тэгсэн нөгөө гар: "Та хоёр танил юм байна л да. Ингэж ч хууль үйлчилдэггүй байхаа! Хэн нь дийлэхээ харнаа! Явдаг газраар нь явж хэлдэг газар нь хэлнэ!". Цагдаа бид хоёр нэг хэсэг шоконд орж юу ч хэлж чадаагүй.
Би өдөр куртка өмсөөгүй гарчихсан, гадаа 2 цаг гаруй цамцтай зогсоход даарч байгаа юм чинь. Тэгээд цагдаагийн машинд ороод суучихсан байсан юм. Шок нь гарсан цагдаа надад: "Гүэй хө чи бууна байгаа? Өөрийнхөө машинд очиж суу. Наад солиот чинь алах нь байна. Юу юу гэнэ вэ?" гэхээр нь буулаа зайлуул. Цонхоор цагдаа нөгөө нөхөртэй дахиад ярилцаж байгаа нь харагдаж байнаа. Тэгснээ бөөн уур над дээр ирснээ: "Ёстой таг хөлдүү гар байна. Хүн өөрийг нь бодоод зохицоод салсан чинь дээр гэхээр өөрийнхөөрөө зүтгээд байх юм. Хүн чинь юм хэлэхээр ойлгодог до? Байхгүй шүү. Дүүрэг дээр оч, хэрэг бүртгэхээс. Дуудлага ирсэн, удахгүй очно" гэв. Дүүргийн гадаа хүлээгээд зогсож байтал манай гол баатар ахтайгаа ирлээ. Ах нь харин юм ойлгодог хүн байв. Юу болсон юм гэж асуухаар нь болсон процессыг ярив. Нөгөөх чинь бас л дундуур орж ирж дөвчигнөөд салдаггүй. Ах нь хоёр үг солий хө гээд жаахан зайдуу очсоноо: "Наадах чинь юм ойлгохгүй ээ. Өөрийн зөв гэж зүтгээд л дуусна. Адилхан эр улс байна битгий мууг нь үзээрэй хө, сүртэй хэрэг биш, ингэж цагдаа сэргийлэхээр явах хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу" гэхээр нь би "Санал нэг байна. Бүтэн өдрийн ажлаа алдлаа шүү дэ. Би биш дүү чинь л гомдол гаргаж гүйгээд байна. Дүүдээ хэлж ойлгуулаад хал палгүй салсан нь дээр биз. Намайг буруутгах гэвэл би бас өөрийгөө мэдээж өмөөрнөө дө" гэсэн. Цагдаа ирж нөгөө жолоочид замын хөдөлгөөний дүрэм гаргаж ирж уншуулав. Туслах замаас орж буй тэрэг төв замын машиныг өнгөрөөх ёстой гэсэн заалт. Нэмэргүй. Зогсож байхад ирж хамсан, хэргийн газраас зугтаасан... Цагдаа ч гэсэн хүн, тэсвэр тэвчээр нь барагдаад: "Та хоёр цаас аваад тус бүртээ тайлбараа бич!" гэв. Үргэлжлүүлээд: "Би 10 гаруй жил замын цагдаа хийж байна, чам шиг маанаг, юм ойлгодоггүй жолоочтой таарч байсангүй. Наад хүн чинь хэргийн газраас явсан гээд торгууль л төлнө. Зугтаасан гэж үзэхэд ч бэрх, дуудангуут хүрээд ирсэн хойно. Харин чи зам тээврийн осол гаргасан гээд хохирол барагдуулна, цаашлаад эрхээ ч хасуулж мэднэ" гээд толгойгоо сэгсэрэв. Би нэг нүүр тайлбар бичиж өгчихөөд яваад өгсөн. Хэрэг үүсгээд заваарсан юм боллоо, гэхдээ надаас ямар шалтгаалсан биш, тоглоомчгүй буруугаа ойлгохгүй байгаа, замын хөдөлгөөний дүрмээ ч мэдэхгүй ийм хүнтэй юу ч яриад нэмэргүйгээс хойш гэж бодсон шигээ харив. Оройн 6 цаг дөхөж байлаа.
8 цаг болж байтал ойлгоц муу найз маань залгаж байнаа: "Ахаа, би түрүүн их буруу зүйл хийжээ. Намайг уулчлаарай. Би хэрэг үүсгэмээргүй байна. Осолоос болоод бүр толгой эргэж орхиж, аль аль маань ажлаа бодсон нь дээр биз дэ" гэж байх юм. Өдөржин дөвчигнөсөн хүн мөн үү? "Чи наад бөндгөрөө жаахан ажиллуулмаар юм! Урд нь юу бодож байсан юм? Дуртай бол цагдаа руу өөрөө ярь. Рапортод орж бариагүй, ээлж нь солигдоогүй бол гуйгаад үзэхгүй юу. Цагдаа зөвшөөрвөл надад татгалзах зүйлгүй. Чиний мууг үзээд би яах ч билээ" л гэлээ. Хэдэн минутын дараа цагдаа залгаж байнаа: "Нөгөө балай чинь уйлан дугараад утасдаад байна. Ийм нөхдийг уг нь нэг сайн хашраах хэрэгтэй л дэ. Давхар чи бичиг баримтгүй хэцүүдэх юм да. Гомдолтой гэвэл хэрэг үүсгээд явахаар л байна. Ямар бодолтой байна?". "Үнэндээ зууралдмааргүй байна, цаг зав ч хайран юм. Гомдолтой гэж новшироод яахав дэ, буянаар болог". Ирээд бичиг баримтаа авчих гэхээр нь очиж аваад түрүүн гэртээ ирэх шив дэ. Бичиг баримтаа авахаар очтол нөгөө нөхөр торгууль бичүүлээд зогсож байв. Байцаалтын процесс:
- Овог нэр
- ... ...
- Төрсөн он сар өдөр
- 1986 оны ... -р сарын ...
- Яс үндэс
- Хотгойд
- Төрсөн газар
- Хөвсгөл, Цэцэрлэг
- Оршин суугаа хаяг
- БЗД 17-р хороо ...
- Боловсрол
- Дээд
Энд цагдаа бас муухай хэлж байна лэ дэ: Чамайг дээд боловсролтой гэж хэлэх үү? Энгийн зүйл ойлгохгүй баахан хүмүүсийн ажлыг алдуулаад. Хөвсгөлийнхөн уг нь гайгүй л улс байдаг юм. Чи надтай таарсан хөвсгөлийнхнөөс хамгийн тэнэг нь. Нутаг усаа ядаж боддог байгаа да.
Би уг нь замд найзад 1-2 хатуу үг хэлье гэж бодож байтал цагдаа ингэж хэлэхээр нь "Унасан хүнийг өшиглөөд яахав" гээд машины гэрчилгээ, жолооны үнэмлэхээ аваад дуугуй гарсан.

Ёстой хөлдүү гар таарч дээ. Үнэмлэх, бичиг баримтаа хамтад нь хураалгадаггүй бол хохиролоо барагдуулж, хашраах хэрэгтэй байж дээ.
ReplyDeleteУхаалаг утсаа ашиглаж сурч бай. Шууд бичлэг хийж, зураг авч, яриаг нь бичиж авч бай.
ReplyDelete:)
ReplyDelete