Итгэл үнэмшил олон янз. Хүний саруул ухаанд итгэж болдогтой адил мунхаг ухаанд нь ч итгэж болно. Яг үүнтэй адил бурханд итгэдэг нэгэн байхад итгэдэггүй хүн ч байдаг. Бурханд итгэх итгэхгүй нь тухайн хүний л асуудал. Ямарч "Христ чиний төлөө үхсэн юм", эсвэл "Дээд тэнгэр ингэж таалав" байж таарахгүй. Миний төлөө үх гэж гуйгаагүй байхад болсон явдал тул "баярлалаа" гэж болох юм. Харин түүнд заавал итгэх ёстой гэвэл "уучлаарай" хэмээн татгалзая.
Бурханд, шашинд сохороор итгэгсэдээс асуумаар байдаг юм: Энэ шашин чинь цор ганц үнэн зөв номлолтой нь уу? Тийм бол хаанаас мэдэж авав, яаж батлах юм? Хэдэн шашинг нарийвчлан судалсны үндсэн дээр сонголтоо хийв? гэж.
Үнэндээ бол хүн итгэх бурханаа, шүтэх шашинаа сонгосон тохиолдол бараг байдаггүй. Эргэн тойронд нь хүмүүс юу шүтэж хэнд итгэж байна, түүнийг нь л дагах хэрэгтэй болдог. Зимбабвед төрөөд буддын шашинтан болох магадлал өндөр үү? Эсвэл Японд ислам номлож мандсан нь хэд билээ? Өөрт чинь юунд итгэх ёстой гэж хэлсэн, чи түүнд л итгэсэн гэдэгтэй эвлэр.
Бурхан гэдэг харьцангуй ойлголт гэж би бодддог. Тэрбээр үндэстэн ястан болгоны хувьд өөр. Тэр ч байтугай хүн болгонд өөрөөр төсөөлөгддөг. Би муу хүн бол тамын тогоонд чанагдах уу? Тэгвэл үлгэр жишээ байвал диваажинд очих ёстой биз? Сайн байсан мөртлөө бурхан итгээгүй бол харин хаачих вэ? Энэ гоё асуулт.
Үзэл бодол, итгэл үнэмшилийг муйхараар бусдад тулгах нь эргээд сөрөг үр дагавар авчирдаг. Исламын хэт даврагсадын үйлдлүүдийг хараад хүний толгойд "Мухаммедыг дагах нь зөв юм байна" гэдэг бодол төрөх нь юу л бол. Яг нарийндаа мухар сүсэг бол оюуны дайсан байгаа юм.
Чи бодож тунгаах, эргэлзэх эрхгүй, зөвхөн итгэх ёстой болж таарна. Энэ их буруу. Бодох зүйл байхгүй газар төөрөгдөл, гуйвуулалт гарч л таараа. Хэрэв бурханы нэрийн өмнөөс хэн нэгнийг хороох ёстой бол тэр бурханаас хол байх нь зөв.
Хүн зөвхөн бурханы таалалд нийцэж, хойд насандаа хонин гүрвэл болж төрөхгүйн төлөө амьдарч буй бол энэ чинь амьдрал биш. Айдас дор байгаа болохоор л биеэ зөв авч яваа болж таарч байгаа биз дэ? Бусармаг үйлдэл хийхээс нь зөвхөн бурханы харц зогсоож байна гэж үзэх үү? Хэн нэгнээс айж эмээж, эсвэл хэн нэгэнд таалагдах гэж хийсэн үйлдэл болгон чинь өөрийг чинь нэг шат доошлуулж байгаа. Тэр хэн нэгэн нь заавал бурхан байх ч албагүй. Хүн гэдэг нэр зүүсэн л юм бол өөрийнхөөрөө байх хэрэгтэй юм болов уу.
Бидний буддын шашинд (ганц буддын шашинд ч биш л дэ) гайгүй гайгүй номлолууд бий. Тэдний нэг нь - энэрэнгүй байх. Энэрэнгүй байна гэдэг нь өөрөө ухамсартай байгаагийн шинж. Харин янз бүрийн мөргөл, өргөл барьц г.м. арга хэмжээнүүд бол чухал биш үйлдэлүүд. Суварга босгохыг жишээ нь би дэмждэггүй.
Хүн болгоны дотоод ертөнц ондоогийн адил хүн болгон гадаад ертөнцийг ч ондоогоор хүлээж авдаг. Гадаад ертөнцийн нөлөөн дор дотоод ертөнц нь бүрэлдэн тогтно. Энэ нөлөөг хүн өөрөө хянах хэрэгтэй. Хүний дотоод ертөнцийг сав гэж үзвэл тэрбээр амьдралынхаа турш тэрхүү саваа ямарваа нэг зүйлээр дүүргэж байгаа юм. Тэр нь уулын ус шиг цэнгэг байх уу эсвэл бохир шиг заваан байх уу гэдгийг хүн өөрөө л сонгоно.

No comments:
Post a Comment