Голландуудын хамгийн амжилттай колоний нэг нь Африкийн өмнөд хэсгийн Кэпийн гэх колони байсан юм. Хожим нь энэ нутаг ӨАБНУ-ын мэдэлд орсон. Ост-индийн компаний үр дүнд энэ газарт европоос олон шилжин суурьшигч нүүж очсон. Голчлон голланд, немц, францын гугенотууд байсан байна. Энэхүү интернационал бүрэлдэхүүн өөрсдийгөө африканер буюу бур гэдэг шинэ нэрээр нэрлэх болсон.
1806 онд колонийг Их Британи эзлэв. Европчууд нутаг дэвсгэрээ тэлэхийн тулд зогсоо зайгүй африкчуудтай дайтаж байлаа. Колончлогчидын нутаг дэвсгэрийн хил коса үндэстний уугуул нутагтай тулж, энэ үндэстнийг европчууд кафр хэмээдэг байсан тул хоорондын дайн нь түүхэнд Кафрын гэдэг тодотголтойгоор тэмдэглэгдэн үлджээ.
Энэ дайны үр дүнг хоёр зөнч нөхөр үндсэндээ шийдсэн байдаг.
Нкселе гэдэг зөнч өөрийгөө Агуу элч, ард олны өшөө авагч хэмээн зарлаад, эцэг өвгөдийнхөө сүнсийг дуудаж чадсан, тулаанд бидэнд туслах болно, англичуудыг нутгаасаа далайд тултал нь хөөнө г.м. мэдэгдэл хийв. Тэрбээр буунаас айх зүйлгүй, түүний ид шид кафр дайчидыг хамгаалж, дайсны сумыг ус болгоно гэдэг байж. Ингээд тэрбээр 10 000 цэрэг эр цуглуулж аваад галт зэвсгийн урдаас нүцгэн цээжээр нь довтлуулсан байгаа юм. Мэдээж хэрэг кафрууд бут ниргүүлж, их хэмжээний нутаг дэвсгэрээ алдсан.
Энэ үндэстнийг гүйцээж нугасласан хүн - энэхүү бүсгүй.
Нонгг’авусе нэртэй энэ бүсгүй мөн л зөнч. Түүнд өмнөх тохиолдлын адил эцэг өвгөдийнх нь сүнс айлчилж ирдэг. Тэрбээр эцэг өвгөдийн маань сүнс бидэнд ирж тэмцэлд маань туслахад бэлэн байна, гэхдээ үүний тулд ард олон өөрийн бүх малыг нядлах хэрэгтэй гэж айлдав. Учир нь бүх мал хараалд бузартсан хэмээжээ. Үүгээр тогтохгүй газар тариалан эрхэлэхийг хориглож, хүнсний бүх нөөцөө устгах хэрэгтэй гэж номлоод авав. Энэ үетэй давхацаад кафруудын эсрэг дайныг нэг үе толгойлж байсан английн генерал Джордж Каткарт амь эрсэдсэн мэдээлэл түгэв. Үнэндээ бол генерал Крымын дайнд Севастополийг хамгаалж байсан орос цэргүүдэд алагдсан юм. Кафрууд үүнийг эцэг өвгөдийн сүнс тэдэнд тусалж эхэллээ гэсэн дохио болгон хүлээж авсан. Ихэнх овгийн удирдагчид Нонгг’авусегийн үгэнд орж 85 орчим хувь нь ургацаа малтайгаа үгүй хийв. 400 гаруй мянган толгой мал нядлуулсан байдаг.
Үр дүнд нь 40 мянган хүн өлсөж үхсэн. Мөн төдий чинээ тооны хүн өлсгөлөнгөөс дайжиж нутаг усаа орхиж нүүжээ. Энэ үйл явдал кафруудын тэмцлийн төгсгөл байлаа. Англичууд тэдний нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг ямарч эсэргүүцэлгүй эзэлсэн байна.

Тэдний өдөр нар цусан улаан өнгөтэй мандана гэж зөгнөөд, тэр өдөр нь мэдээж нар хэвийн мандсан чинь та нар миний үгэнд ороогүйгээс боллоо энэ тэр гэж дөвчигөсөн байдаг билүү энэ нөхөр чинь :p
ReplyDeleteБи ийм юм уу, монголын улс төр хүнийг ийм болгоод байна уу, толгойд -энэ англичууд энэ 2т хэр их юм өгсөн бол гэж бодогдлоо.
ReplyDelete