Сая нэг шарил олдсон юмаа да? Юун Итгэлт хамба, манай олдвор хамаагүй "чанартай" болж таарах гээд байна уу? Богд ч байж магадгүй гэсэн мэдээлэл цухалзаад эхэлсэн үү? Одоо торго хадганд ороож аваад олон түмнээрээ мөргөх нь л үлдэж байх шиг байна.
Нас барсан хүний ясыг тайван байлга! Хувилгаан, гэгээн, өөр хэнч байсан "Намайг тэдэн жилийн дараа ухаад гаргаад ирээрэй, би аль болох муудахгүй байж байхыг хичээе" гэсэн гэрээслэл үлдээгээгүй л болов уу. Музейд өгвөл өгөөд, үгүй бол нутаглуулах хэрэгтэй шүү дэ. Итгэлт хамбыг оршуул (мавзолейд хэвтэж буй Лениныг мөн адил).
Яах гэсэн юм мөргөлийн объект хэлбэртэй байлгаж? Шарилд мөргөөд хийморь дээрдэх үү? Тэгсэн дор өглөөний нар мандахыг харах нь дээр байлгүй.
Аль ч шашинд балай балай зүйлд мөргөх нь их юм. Үхсэн Есүсийг хучиж, гэгээн төрх нь үлдсэн даавуу хэд ч байдаг юм. Шарын шашинд болохоор борц болчихдог хувилгаанууд бий. Исламд өөр юу ч байдаг юм цус, бүү мэд. Байгаа нь тодорхой л до.
Монгол хүн Хөх тэнгэр, Эх нутгаа шүтэх хэрэгтэй (хэнгэрэг дэлдээд эхэл гэсэн үг биш шүү нөхдөө). Заавал ямар нэг зүйлд мөргөхгүй бол болохгүй байна уу? Тэгвэл хар эрчээрээ гүйж очоод шоно мөргөөд үз, доргилтын улмаас өөрчлөлт гарах ч юм билүү.
Землю - крестьянам, фабрики - рабочим, могилы - трупам!

No comments:
Post a Comment