Сая google-д "мөр гаргах 2015" гэж бичээд хайлт хийв. Эхний хэдэн утгыг уншихад л өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл гарч ирэв. Ха-ха. Монголд нэгдсэн ойлголт, стандарт, үгүйдээ тогтсон жишиг гэж байна уу? Цагаан сараа хэзээ хийх дээр хэрэлддэгээ харин байсан байх шив дэ? Уг нь зугаатай үзэгдэл байсан юмсан, харамсалтай нь хөгжилтэй юм болгон устаж үгүй болох юм да...
Хаашаа яаж мөр гаргах нь тухайн хүн гарч буй жилд юун дээр суудалтай байна гэдгээс шалтгаалдаг юм байна. Ингээд ямар сайт юу гэснийг толилуулъя.
assa.mn огторгуй суудалтай гэж айлдав.
budda.mn-ий хувилбараар би ус суудалтай болж таарав.
Хамгийн гоё, ойлгомжтой хувилбар gogo.mn дээр байв. Сохолзож хүснэгтээс юм хайх шаардлагагүй, параметруудаа орууллаа - хэрэгтэй мэдээлэл гарлаа. Ийм л байх ёстой.
Би мэдээж цаасан хуанли дээрээс мөр гаргахыг давхар хянасан л да. Хэн худлаа хуцаад байна гэдгийн тогтоох гэж. Дүгнэлт: assa.mn - цэнэггүй наадаг нөхдүүд.
Хамгийн зугаатай нь, budda.mn ч тэр, gogo.mn ч тэр намайг ус суудалтай гэх боловч өглөө өөр өөр зүгт явуулах гээд байдаг (screenshot-оос харагдна). Цаасан хуанли дээрх мэдээлэл budda.mn сайтынхтай таарч байдаг. Тэгэхлээр gogo.mn гоё хийсэн хэдий ч сайхан бураад байна гэж үзэх үү? Эсвэл цаасан хуанли budda.mn-тэй цуг холион бантан хутгаад байна уу? Үүнийг л монгол зурхай гэнэ, хэ-хэ.
Мөр буруу гаргалаа гээд над мэтийнхэд нь юуч болохгүй л дэ мэдээж. Угаасаа яаж ч мөрөө гаргасан мөр нь гаражруу чиглэж, буцаж хаанаас ч ир гэсэн машин замд л зам мөр нь баригддагаас хойш. Харин шүтлэгэтэй ч юмуу настай хүнд зам мөрөө буруу гаргаснаа мэдвэл хэцүү л байх байлгүй дэ зайлуул.
Ингэхэд "битүүлгэ" шүү нөхдөө, ямарч "битүүрэх" биш. Харин маргааш нөгөөдөр хямгатай зоогоо тохируулахгүй бол жинхэнээсээ "битүүрэх" гэдэг чинь тохионо.
Сайхан шинэлцгээгээрэй!

No comments:
Post a Comment