22 February 2015

Зодоонтой бодлого

UPD 2015.02.22 18:45
Профессор - эмэгтэй, дүү нь юмуу ах нь нөхрийг нь зодож буй хувилбар албан ёсоор бол зөв. Гэхдээ бусад хувилбарууд ч гэсэн зөв байна. Надад нөгөө хувилбарууд нь бараг илүү таалагдсан шүү, хэ-хэ. Сайн байна.

UPD 2015.02.18 00:04
Өөр хувилбарууд алга уу?

2015.02.15 14:26
Энгийн бодлого.

Өгөгдөл:
Профессорын гэр бүлд зодоон болов.
Профессорын эцгийн хүү нь профессорын хүүгийн эцгийг нүдэж байна гэнэ.
Профессор өөрөө зодоонд оролцоогүй.

Асуулт:
Хэн хэн зодолдож байна?

3 comments:

  1. Профессорын ах юм уу дүү нь хүүхдийнх нь жинхэнэ эцгийг мэдчихээд зодож байна даа, хаха

    ReplyDelete
  2. 1. Профессорын эцэг нь профессорын ээжээс салаад өөр хүнтэй суугаад нэг хүүтэй болсон бн, энэ бол 1-р дүр
    2. Профессор өөрөө бас хүүтэй эхнэрээсээ салсан, хуучин эхнэрийнх нь шинэ нөхөр бн, энэ бол 2-р дүр
    3. 1-р дүр 2-р дүрийг хусаж бн

    ReplyDelete
  3. Профессор эмэгтэй. Нөхрийг нь дүү нь юмуу ах нь нүдэж бна кака

    ReplyDelete