Левиафан. Звягинцевын найруулсан киног үзлээ. Юу гэхэв, хүнд кино. Хүчтэний дэргэд хүчгүй нь мөхөс юм да. Орост энэ кино үзэгчидийг хоёр хуваагаад байгаа. Нэг нь: Звягинцев - америкийн туршуул, бүх зүйлийг хар бараанаар дүрсэлсэн гэдэг бол хоёр дахь хэсэг нь үнэн байдлыг харуулсан бүтээл хийж чадаж гээд байгаа. Хүн болгон үзсэн хойноо өөрийн дүгнэлтээ хийх байлгүй дэ.
Географ глобус пропил. Хабенскийн дүр - архинд нилээн дуртай нөхөр сургуульд газарзүйн багшаар ажиллаж эхэлнэ. Архинд нугасгүй ч хүний хувьд гайгүй нэгэн. За тэгээд гурвалжин дөрвөлжин үйл явдлууд өрнөж өгнө. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.

Аялалд явж байхдаа хүүхдүүд урласан туг нь тасархай: гавлын ясны оронд шил хөнтөрч буй глобус наасан, ха-ха.
Мөн клип нь:
No comments:
Post a Comment