Шифрлэгч вирус эрчээ аваад байгаа сурагтай. Энгийн Word ч юмуу Rar файл хавсаргасан захидал ирнэ. Харилцагчаас чинь юм шиг. Анхааралгүй нээлээ - гэрэл унтарна. Комп дээрх файлууд чинь шифрлэгдээд нээгдэхээ байна. Бас болоогүй ээ, багахан хэмжээний мөнгө нэхнэ. Тэрийг нь шилжүүллээ гэхэд файлуудаа буцааж сэргээх баталгааг хэнч өгөхгүй. Нодинон зунаас сураг нь дуулдаад байсан вирус байгаа юм. Сүүлийн өдрүүдэд идэвхижээд буй бололтой.
10 February 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment