Гадны цэргүүд сөргөлдөгч талуудын аль алинд нь бий. Украины талд швед, финлянд, гүрж, америк, польш, беларусь, италийн иргэд байлдаж байна. Интернационал батальон хүртэл бий. Украины цэргүүдийн фотог сонирхож байтал Монгол гэсэн позывной-той нөхөр олдов (цээжин дээрхийг анхаарна уу). Ямар юмны монгол байхав дэ, царайнаас нь харвал славян цус крымын татар цустай холилдсон бололтой төрх байна.
Харин ДНР болон ЛНР-ийн талд орос, чечень, дагестан г.м. одоогийн ОХУ-ын нутаг дэвсгэрээс ирсэн сайн дурынхан олноороо бий. Гурван франц, хэдэн серб, нэг африкийн хар ч бий, Ленин гэдэг хочтой. Саяхан казахстаны 2 иргэнийг салан тусгаарлагчдын талд тулалдсан хэргээр эх орондоо буцаж ирхэд нь баривчилсан байна лэ.
Монгол угсаатнаас гэвэл буриадууд ба халимагуудыг ямартаа ч олж харсан. Халимагтай бичлэг эргээд олсонгүй, хэн хаанаас ирснээ хэлж байтал нэг монгол царайтай гар Элиста гэдэг юм уг нь тэр бичлэг дээр. Буриадууд бол олон.
Хэдэн өдрийн өмнө Улаан-Үд, Чита, Эрхүүд байрладаг ОХУ-ын армийн анги нэгтгэлийн албан хаагчид Украинд орж ирсэн мэдээ интернэтээр цацагдаад байгаа.

No comments:
Post a Comment