12 February 2015

Гитлерюгенд

Тус байгууллага 1926 онд үүсгэн байгуулагдаж 1939 он гэхэд 8 700 000 гишүүнтэй болсон байдаг. Зөвхөн хөвгүүд шүү дэ. Охидын байгууллага "Немц охидын холбоо" нэртэйгээр тусдаа үйл ажиллагаагаа явуулна.
Гитлерюгендын зохион байгуулалтад орсон бүлгэмүүд "Баруун фронтод өөрчлөлт алга" дайныг эсэргүүцсэн кино үзүүлж буй кинотеатруудруу довтолж байв. Зарим нутгийн засаг захиргаа залуучуудыг хүчирхийлэл хийхээс сэргийлж тус байгууллагын үйл ажиллагааг хориглож байв. Хориг тавигдангууд гитлерюгенд тэр дороо зүсээ хувиргаж өөр дугуйлан, бүлгэм шиг цааш үйл ажиллагаагаа явуулна. Жишээ нь: "Байгаль дэлхийн анд нөхөд", "Залуу марк цуглуулагчид (филателист)" г.м.

No comments:

Post a Comment