Сүлжиж тоглодог резин манайд түгээд удах шив дэ. 2 охин тоглохоороо нэг болж сүүлдээ уйдах шиг болон лээ. Одоо салфетка резинээр боож эхлээд байна. Энэ өчигдөр оройны зураг.
Харин энэ өнөөдрийнх. Гурав нь хуучны танил боловч бүл эрчимтэй нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Түрүүхэн CoC тоглож байтал хүүхдүүд аав зураг муу зурдаг бололтой юм яриад байхаар нь тийм ч тахир гартай биш гэдгээ батлах үүднээс тоглоомын дүрүүдийг зурав. Бодоонууд шоолоод салдаггүй. Ёстой хэрэг алга, шал ондоо байна, та зураг зурна гэж байхгүй юм байна л да г.м. зөндөө л доромжлууллаа. Сүүлдээ за та нарыг харъя л гэлээ. Дээд эгнээ - минийх. Бусад нь - гурван хүүхдийнх. Хэдийгээр багачуудыг дарангуйлах нь муухай ч гэлээ ялагч нь би гэдэгтэй уншигчид маргахгүй байлгүй дэ, хэ-хэ.
Эргэлзэж буй бол (зүүн дээд буланд буй) barbarian-ыг харж болно.
Орой ирсэн - бага охин утсаа өдрөөс хойш олохгүй байна гэнэ. Ах эгч, ээж нь хайгаад хайгаад үр дүнд хүрээгүй байж байв. Сургууль дээрээ хаясан юм байлгүй дэ гэхээр үгүй, гэртээ зураг дарж байсан гээд байдаг. Залгахаар холбогдох боломжгүй. Олсон хүн нь хамгийн лаг гар гэсэн уралдаан зарлагдах дээрээ тулав. Хувцасны карман, цүнх сав, шүүгээ шургуулга, угаах хувцастай сагс, диваны завсар болон ар, харанхуй болон гал тогооны өрөө, 00-ийн өрөөн дахь угаалгын машины доор хүртэл хайлаа. Гудас, хөнжил доор ч үзээд амжив. Хоёр дахь удаагаа хүүхдүүдийн орыг нэгжиж байтал давхар орны дээд талынх нь бүтээлгэн дор, яг голоос нь олдов. Булангаас нь гудас хөнжил сөхөж үзээд орхиод байсан байгаа юм. Бүтээлгэний дор, яг төвд нь байна гэж хэн бодох билээ. Таван хүн 30 минутын турш гэрээ нэгжсэн боловч шилдэг нэг нь л олсон. Тэр нь... та-дам! би, ха-ха. Сая хэвтэж байтал бага охин зурвас авчирж өгөв.
Дунд охин дуталгүй цом гардуулав. Нэг үгээр - ололт амжилтаар дүүрэн үдэш байлаа.

No comments:
Post a Comment