Өчигдөр амьдралдаа анх удаа миссийн тэмцээн зурагтаар үзлээ. Урд нь дэлхийн, монголын - ер нь ямарч төрлийн миссийн тэмцээнийг сонирхдоггүй, үздэггүй байлаа. Гэргий зурагтын удирдлага эзэмшиж аваад, UBS суваг дээр тавиад нам суусан. Би дэргэд нь нөүт дээрээ юм уншсан шигээ давхар үзвээ хөөрхийс. Сүүлийн өдрүүдэд FB Хорлоо эмгэн, Батцэцэг мисс-ээр амьсгалж байсныг хэлэх үү, шалгарчихаасай л гэж бодсон. Хаашаа ч орж лайк майк дараагүй ч гэлээ нутаг нэгтнээ дэмжиж л байгаа юм чинь. Батцэцэгийг буруутгаж болохгүй. Бусад орны бүсгүйчүүдээс юугаараа ч дутаагүй, харин ч бие галбир, царай зүсээрээ илүү байсан. Тэмцээн л юм чинь нэг нь ялж, бусад нь хожигддог хойно. Монголд маань сайхан бүсгүйчүүд хаа очиж олон, хэзээ нэгэн цагт хэн нэг нь шалгарч л таараа. Гол нь Мянгаа ах аваад суучихаас л сэргийлэх хэрэгтэй.
15 December 2014
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment