24 December 2014

Холимог хуурга

Ээлжит холимог хуурга.
1-р сургуулийн зүүн талын шинэ замын баригдаж байх үеийн фото. Сайн найз маань энэ хэрчмийн гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн болно.
Баянзүрх хүнсний захын ногооны тасаг. Тог тасарсан хэдий ч наймаа үргэлжилсээр. 
Нотариат бүсгүй үерхэлдээ үнэнчээр хумсаа будсаар. Жилийн өмнөх фотог нь сонирхож болно.
Баянхонгор аймгийн Жинст сумын ЗДТГазрын гаднах явган хүний сандал битүү хашаанд, цэцэрлэгжилт дунд байрлана. Сандал өөрөө цул бетон. Садо-мазохизм.
Төмөр зам. Миний, манай, таны г.м. дэлгүүрүүд дээр танил дэлгүүр нэмэгдлээ.
Мөн л төмөр замын хороолол. Аргалын бюст.
Зарлалаа штрихээр бичсэн жолооч.
Halloween монгол сургуульд.

No comments:

Post a Comment