1910 онд Орос гүрэнд анх удаа агаарын тээврийн осол гарч Мациевич нэртэй нисгэгч амиа алдсан байна. Энэ явлал зохион бүтээгч Глеб Котельниковыг үүргэвчин парашют боловсруулж эхлэхэд түлхэц болов. Хоёр жилийн дараа тэрбээр Франц улсад РК-1 (русский, Котельникова, модель-1) шүхэртээ патент авч байлаа. Тус парашют бүх туршилтыг амжилттай давсан боловч оросын агаарын хүчний ерөнхий командлагч, их хун тайж Александр Михайлович энэ шинэчлэлийг армид нэвтрүүлэхээс татгалзсан байдаг. Тайлбар нь: "Нисэх хүчинд шүхэр нь хор уршигтай зүйл. Дайсны зүгээс жаахан аюул учрангуут нисгэгч парашютын тусламжтай амиа авраад онгоцыг сүйрүүлнэ. Техник амьд хүчээс үнэтэй. Бид онгоцоо гаднаас худалдаж авч байгаа, тиймээс гамнах нь зөв. Харин нисгэгчид бол яаж ийгээд л олдно."
19 December 2014
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment