Хүн гэдэг амьтан зовлон даах дээрээ тулвал сайн даадаг юм шиг байгаа юм. Би орон гэргүй хүмүүсийг хараад харамсах сэтгэл төрдөг. Хайран амьдрал. Сайхан амьдралаас болж гудамжинд гараагүй нь тодорхой. Сонирхолтой нь, ямарч улс бай ийм иргэд олддог. Олон цөөн, нийгмийн халамж хүртдэг хүртэггүй эсэхээрээ л ялгарна уу гэхээс биш байж л байдаг. Цаг агаар дулаан газар бол өлсөөд үхчихгүй л бол осгож үхэх магадлал бага. Манайд бол ондоо. Согтуу бол гөшөөд үхэх энүүхэнд. Тиймээс траншейны нүх, орц хонгил бараадах нь элбэг. Гэхдээ чийрэг чийрэг гэхэд дэндүү чийрэг оршин суух тодорхой хаяггүй иргэд бас байнаа. Манай байрны дэргэд нэг ногоон контейнер бий. Ард нь 5-6 хүн амьдарсаар удлаа. Өдөр шөнөгүй есөн бусын зүйл түлж дулаацангаа хоол хийж идсэн шигээ хээв нэг аж төрж байх шиг. Согтуу зодолдоцгооно заримдаа.
Дүүргийн хэмжээнд биш юмаа гэхэд хотын хэмжээнд ядаж нэг хоног төөрүүлчих орогнох дулаан байр сав байдаггүй юм байх да? Бидний адил хүн шүү дэ. Тэр гэр орон, ажил төрлөөр хангаж чадахгүйгээс хойш ядаж орогнох байраар хангах хэрэгтэй.
Дээр 1-р сургуулийн урд байрлах Од плазагийн зогсоол дээр машиндаа сууж байлаа. Нэг траншейны нүхнээс хүмүүс гарах л юм, орох л юм. Машинтай хүүхэн тэргээ байрлуулахдаа тэрхүү нүхийг таглах гэв. Цаанаас нь эмэгтэй хүн гэж хэлэхэд бэрх төрхтэй болсон (таг согтуу) залуухан хүүхэн гарч ирснээ: - Хөөе 3,14z минь наад машинаа холдуул! Гэрийн тооно таглаад байгаарай! гэв.
Инээдтэй бөгөөд эмгэнэлтэй.

No comments:
Post a Comment