Ээлжит фото-цуглуулга.
Нэгэн байгууллагын серверүүд.
Миний багын пальто. Энэ пальтотой даруулсан фото ч бий.
Эцгийн парадын сэлэм.
Усны ойр орчмоос тэд холбогдох боломжтой.
Ард даатгалын маркетингийн албанд сумтай нөхөр байдаг нь гарцаагүй. Ямар юмны "Амьдралын аялгууд удирдана" вэ? Цэвэр шизофрени байна шүү дэ, хэ-хэ.
Програм хангамж үйлдвэрлэгчдийн II чуулганы тухай нэвтрүүлэг зурагтаар гарч байхаар нь сонирхов, муу ч гэсэн салбар маань юм байна да. Дуучин Амархүүтэй төстэй юм.
Эрүүл бус үзэгдлийн бас нэгэн жишээ: машины арыг тороор бүрэх. Яах гэж?
Ээлжит тортой машиныг харахлаар л ийм зүйл харьцуулагдаж бодогддог:
Трафаретаар наадагсад. Байр бузарласных нь төлөө хурууг нь хугалмаар нөхдүүд байна. Нэг шүршичихээд ханаж болноо до. На фиг 4-5 зарлал үлдээх?
ХХБанк. Би валютын ханшийн самбарыг яагаад ч юм компьютерээс мэдээллээ авдаг гэж боддог байсан чинь бүх зүйл хамаагүй хялбар байж. Удирдлага байдаг юм байна.
Ээлжит мотоцикль. Эдний бүх самбарууд илүүдэл зөөлний тэмдэгтэй.
40 мянгатад таарсан гайхамшиг. Юугаа бодож 2-р давхарт цонхыг балкон болгоод, хаалга гаргадаг байна?
Уг нь сердечко байх ёстой юм.
Сонгодог зохиолуудыг товчилж хэдхэн хуудастай болгож хэвлэдэг гажиг үзэгдэл дэлгэрсээр. Хамгийн гол нь бүрэн бүтнээрээ зохиол нь байхгүй байгаа юм. ө.х. сонголт байхгүйгээр эрэмдэглэсэн урод хувилбарыг л авах ганц гарцтай.
Дэнжийн мянгад таарсан самбар. Компаний нэрийг их оновчтой өгсөн байгаа юм.
Хайртай шүү чамдаа гэсэн бичээстэй тэрэг.
Найзын түлхүүр, ха-ха. Энэ арай дэнднээ, кармандаа хийхэд бараг тэр талруугаа хазайхаар болсон байна шүү дэ.
Муур ч юмуу нохой тагтаа зооглож. Хоёр далавч л үлддэг юм байна.
Подвалын цонх ийм жижиг зайтай байх ямар шаардлага байна?
Бас нэг монгол барилгын гайхамшиг. Сая баригдсан шинэ байр шүү дэ энэ. 90-ээд оны барилга байсан бол одоо дүүрч.
1-р сургуулийн 1 давхарт өлгүүрт хаягдсан эзэн нь тодорхойгүй малгай, ороолт, бээлийний ширээ бий. Овоо том овоо үүсч.
Нийслэлийн өглөө. Утаа униар гэж тамтаггүй байгаа юм да харин ч нэг.
Хогоо хүртэл шатаачихаад байхаар чинь яаж ч агаар нь олигтой байхав дэ.
4D эхо. Хэний хүүхдийн зургийг хэвлэсэн бол до сайхан гарууд? Төрөөгүй байхдаа л шууд рекламанд тоглоод эхэлчихэж байгаа юм бишүү.
16-р цэцэрлэг хашаагаа хөөрхөн чимж. Цагтаа явдаг байлаа энэ цэцэрлэгт.
92.1 долгион гэж амбасын үеийн орос дуунууд их явуулдаг радио байнаа? Юу гэдэг нэртэй радиог нь ч мэдэхгүй. Долгион нь өөрөө их муу, паржигнасан юм л орж ирдэг. Хааяа сонсоход зугаатай байдаг юм. Ер нь бол ихэвчлэн 106.0 болон 98.9-ийг тавидаг.
Өчигдөр ажлаар ороод гарсан чинь манайхан харилцагчидад зориулж бэлэг бэлдэж байхтай таарав. Хөөрхөн зүйл сэдэж.
За тэгээд уламжлал ёсоор сүүлийн фото - хамгийн бүтэхгүй нь.

No comments:
Post a Comment