Сая 10-р сард би сургуулийн эргүүл буюу school police-ийн үүргийг 07:30-с 13:30 хүртэл гүйцэтгэсэн юм. Нуугаад яахав - идэр есийн жавраар зогсох ээлж таараагүй нь яамай гэж бодсон. Манай бага баясч байна гэж жигтэй - манай аав скүл полис гээд.
Эргүүл гэсэн бичигтэй шар хантаазтай төрх маань бага сургуулийн хаалганы шилэнд.
1-р сургуулийн зүүн урд шинэ уулзвар - аюултай цэг. Цэцэг төвөөс ирж буй урсгалын ногоон гэрэл нь явган гарцынхтай давхацдаг. Бөглөрөл түгжирэл байнга үүсэх тул гэрлэн дохиог ойшоохгүй чигээрээ зүтгэгсэд олон. Өглөө 7:30-8:30-ийн хооронд нэг сайн бужигнаж аваад 11 хүртэл гайгүй. Энэ хугацаанд сургуулиа урд хойгуур нь тойрчихоод нарлаж суунгаа 20 гаруй жилийн өмнө энэ хашаанд юу эсийг хийж байснаа эргэн дурсав. "Цаг хугацаа ч хурдан золиг юм да, хорин хэдэн жилийн дараа энд ингээд сууж байх гэж" гэсэн шүү юм бодсон шигээ.
Надтай хань болж хашаанд хөшөө л суугаастай. Нэг хөл нь хугараад алга болж.
11 цагаас 13:30 хүртэл бол уулзвар дээр яс зогсохгүй бол болохгүй. 1-р ээлж тарж, 2-р ээлж ирэх үед оргил бужигнаан болно. Хагас өдөр болохдоо би томчууд өөрсдөө их буруу үлгэр дуурайлал хүүхдүүдэд үзүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Машинаасаа явган хүний гарц дөхүүлэсхийгээд, тусгаарлах шугаман дээр хүүхдээ буулгачихна. Замын тэг голд гэсэн үг шүү дэ, нөгөө урсгалынх нь хөдөлгөөн явж байхад. Эсвэл явган гарцын ногоон гэрэл асахыг хүлээж тэсэлгүй хүүхдээ хөтлөөд улаанаар зүтгэчихнэ. За яахав, өөрийн хүүхэд нь хөтлөөтэй байдаг юм байж. Дэргэд нь зогсож буй жижиг юмнууд чинь том хүн яваад эхлэхээр автоматаар дагаад гарцруу ороод ирж байгаа байхгүй юу. Мөн өөрийн хүүхдийг л буулгаж, авч байвал тэр замын хөдөлгөөн, бусад машиныг боож хааж тавих - ерөөсөө падгүй. 1-р эгнээнд аваарын гэрлээ татаж орхичохоод л сургууль руу ороод алга болчих жишээний.
Хэдхэн цагийн дотор олон хүнтэй тааралдъя гэвэл school police-д зогс гэж зөвлөх байна, хэ-хэ. Зарим танихгүй хүмүүс "Сайн байна, баярлалаа" гэнэ, нэг залуу "Хэцүү алба байгаа биз? Чи бас гайгүй, дулаахан үед гарч, би нодинон өвөл алингаа алдсан" гэв. 2 ч удаа жолооч цонхоороо "Чи явуулаачээ!" гэж зандарсан. "3,14дарас минь, хүүхэд зам гарч байгааг харахгүй байна уу?!" гэж хэлмээр санагдсан боловч дэргэд жижиг хүүхдүүд байсан болохоор байцаагдаж буй партизан шиг шүд зуугаад дуугуй өнгөрсөн. Урд нь ерөөсөө ажигладаггүй байж, одоо ажиглаад байхад эцэг эхтэй зэргэцээд хөөрхий муу өвөө эмээ нар дөн өвлийн хүйтэнд ач зээ нарынхаа албыг хааж гадаа зогсож харагддаг. Ийм төрлийн албадлагын шинж чанартай арга хэмжээнд би яг үнэндээ төдийлөн таатай ханддаггүй. Нийслэлийн ЗД-ын захирамж гарч байхад ч дотроо дэмжээгүй. Гэхдээ ингэснээр жилд ганц ч болтугай хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж чадаж буй л бол зогсох нь зөв гэж бодож байна. Зарим үед хүссэнээ биш хэрэгтэйг хийх шаардлагатай шүү дэ. Гол нь хүүхэд, бусад нь - хоёр дахь асуудал.

Гүүд. Мань нь бас санаа зовоод ичээд байх юм байхгүй зогсоно гэж бодож байгаа ккк
ReplyDelete