09 January 2013

Музей инквизиции. Часть 4

2012.06.25. Питер, Петропавловка. Өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав. Энэ тус музейн төгсгөлийн пост.
Танхимуудын хананд муухан зурагнууд өлгөөтэй.
Мөн манекенууд нь үнэмшил багатай.
Харин дээр үеийн зурагнуудаар бүтээгдсэн танилцуулгууд арай дээр.
Хоол идэх боломжгүй болгодог төмөр дуулга. Үзмэр болгоны хойно юмуу хажууд нь дэлгэрэнгүй тайлбар бүхий танилцуулга бий.
Өвдөг няцлагч.
Гадсан дээр суулгаж тамлах тухай мэдлэгээ тэлж болно.
Гильотина.
Дээрх төхөөрөмж зохион бүтээгдээгүй байхад ялтны толгойг лантуугаар цохиж тастдаг байв.
Испани гутал нэртэй төхөөрөмж. Хөлд нь улгаж байгаад хэмжээг нь багасгана.
Дөнгө. Манайд өргөн хэрэглэдэг байсныг хэлэх үү сэтгэлд дотно харагдаж байх чинь.
Цогоор шарагч тавцан.

No comments:

Post a Comment