Армстронг сэргээш олон жил хэрэглэсэн сүүлийн үеийн дуулиантай холбоотой пост.
"Тур де Франс" уралдааныг 1903 онд L’Auto сонингийн сэтгүүлчид анхлан зохиосон. Тухайн үедээ Le Petit Journal-ын зохион байгуулдаг Paris - Brest дугуйн уралдааны өрсөлдөгч болох зорилготой байсан юм. Эхний үед дүрэм маш чанга байв: дасгалжуулагч тамирчинд туслах эрхгүй, дугуйчин бүх сэлбэг, хоол хүнс, хувцас хунараа өөрөө тээвэрлэх ёстой.
Энэ уралдаан маш хүнд хэцүү болохоор допингийн хэрэглээ нь хавтгайрсан. 1924 онд ах дүү Пелисье ярилцлага өгөхдөө стрихнин, кокаин, хлороформ, аспирин г.м. есөн шидийн сэргээш хэрэглэснээ санаа зовох зүйлгүй хүлээн зөвшөөрсөн байдаг.
1930 оны тэмцээний брошюрд зохион байгуулагчид оролцогсодын допингийг хариуцахгүй, сэргээшээ өөрсдөө бэлд гэсэн заалт бий.

No comments:
Post a Comment