2011.08.13. Хөвсгөл аймаг, Тариалан сум. Засаг даргын тамгын газрыг танилцуулах пост. Шинээр баригдсан болохоор цэвэрхэн, өрөөнүүд нь саруул гоё байртай юм билээ.
Дэргэдээ хүндэтгэлийн өргөөтэй. Засгийн газрын ордонг жижигсэгсэн хувилбар л гэсэн үг.
Гаднах тохижилт: ногоон байгууламж, хогын сав, сандал. Бүгд цэвэрхэн. Арчилдаг нь илт. Хүн суучихаар, хог султгахад хялбар зүйлс гар аргаар урласан нь сайн.
Дотор нь орж үзье. Мэдээллийн самбар.
Санал гомдол үлдээж болно.
Төрийн захиргааны албан хаагчийн тангараг.
Галын кран.
Тамхи татах хориотой.
Тамгын газрын даргын өрөө шиг санаж байна. Иргэдийн төлөөлөлгчийн хурлын даргынх ч байсан билүү. Мартаж.
Жирэмсний хяналтын самбар ЗДТГазарт өлгөөтэй байхтай анх таарав. Улаан цэг - өртөмтгий жирэмслэлт. Ногоон нь - хэвийн. Тоогоороо бараг адил байгаа нь түгшүүртэй. Шар өнгөөр төрсөн эхчүүдийг тэмдэглэж.
21 January 2013
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment