2011.08.18. Хөвсгөл. Ренчинлхүмбэ сумаас гараад Улаан-Уулыг зорив.
Дээд цагаан нуурын рашаан замд таасан юм. Машинаас буугаад ирсэн - нил хүхэр. Яг Шаргалжуут шиг.
Хөрс нь намгархаг, шавар шавхай их.
Ундаргын толгойн чулуунууд дээр ямар эрхтэнд таарч тохирохыг нь бичиж.
Сүүдэр гаргаж цохижээ бас. Ундаргын эхийг хамгаалахын тулд урт мод байрлуулж рашааныг зайнаас хүртэх боломжийг бүрдүүлж. Эсвэл чулуунуудаар хаалт бүтээж. Мөнхийн чигтэй, халуун рашаан болохоор хөрс өвөлдөө ч хар байдаг гэсэн. Дамнуурга моднууд дээр хөвд ургасан байх нь элбэг. Хажууханд нь овоо үүсэж эхэлж. Нэг нэг аяга рашаан уучихаад цааш давхицгаав. Улаан-Уулруу орж ирлээ.

No comments:
Post a Comment