Нэг газар удаан байвал хүн солиорно. Бүх насаа уулын мухарт өнгөрөөнө гэдэг аймшиг. Тиймээс хүн ийш тийш явж, үзээгүйгээ харж, шинэ зүйл мэдэж авах эрмэлзэл хүсэлтэй байдаг. Үүний тулд гоц гойд зүйл шаардлагагүй. Бидний Эх оронд очиж үзэх газар нэг насанд хүрэлцэхүйц их. Зүгээр л үүргэвчиндээ солих оймсоо хийж аваад шуудангийн автобус, гал тэрэг, замын унаанд суугаад харсан зүгтээ явхад хангалттай. Хүн жилд нэг удаа урд нь очиж үзээгүй ямарваа нэг газар очиж байх ёстой.
Гадаадруу явах гэж буй бол тодорхой хэмжээний зардал мэдээж гарна. Гэхдээ жуулчины компаниар үйлчлүүлэх нь төдийлөн сайн сонголт биш. Өөрийн чинь цагийг өөрийн чинь өмнөөс зохицуулаад, үзэж харахаас эхлүүлээд идэж уухыг чинь таны өмнөөс шийдчихсэн хөтөлбөрт баригдаж аялаад яах юм? Виз авлаа, буудал интернэтээр захилаа, очлоо. Энэ тохиолдолд та өөрөө өөртөө эзэн. Амай энд сайн жишээ болно.

No comments:
Post a Comment