Явах шийдвэр 4 дахь өдөр гарсан. Тиймээс би блогд ч юу ч бичиж амжаагүй. 3 машинтай 13 хүн Машзушир орсон, 3 нь үлдэж 10 нь цааш хөдөлцгөөсөн. Өглөө 7.30-д Нисэхийн цагаан хаалганы уулзвар дээрээс хөдөлж, Зуунмодод дэлгүүр дээр хальт саатаад, 8.30 гэхэд Манзуширийн аманд ирцгээсэн. Төв аймгаас Манзушир ордог зам муу, цас ихтэй, хөнгөн тэрэг бол явахааргүй байна. Нодинон намараас яг Манзурширийн аманд байрладаг амралтыг хааж орхиж. Манаач ч гэх хүн харагдаагүй. Хэнч байхгүй эзэнгүй газар угтсан. Хувьчлагдах гэж буй сурагтай. Харин наад аманд нь байрладаг амралт хэвийн ажиллаж байв. Тэнд буцаж ирж хоол иднэ гэдгээ хэлээд явсан. Нар уулын цаанаас мандах гээд, бид машинууддаа өглөөнийхөө цайг ууж байсан үеийн фото.
Транзит онгоцыг татаж нэг үзэв.
Нар мандаж хойд уулын толгод дээр туслаа.
Машинаас гараад удаан зогсоход жаахан жиндэж байв. За тэгээд 9 гээд хөдөлцгөөсөн дө. Ойруу орох үед нар уулын цаанаас бүрэн гарч ирэв. Алхаандаа болоод ч тэрүү шууд хөлөрч эхэлсэн. Уулруу хүмүүс тасралтгүй явж буй нь илт - жим тодоос тод, цас нь дагтаршсан байдалтай байна. Зүүн гар талынх - Жадамбаа.
Эхний амралтын цэг.
Бид яаралгүй жигд тааваараа алхсан. 10:35 гэхэд 19 тоот цэг дээр явж байв. Зуун алхам тутамд модон дээрх тоо нэгээр нэмэгднэ.
Өвлийн ой янзын. Цэвэр агаарт хамарын битүү шууд арилсан. Гүнзгий амьсгаа авхад урамтай. Дулаахан гэж жигтэй, алхахаар нуруу битүү хөлс.
Зүйл ангийг нь хэлж мэдэхгүй шувуу.
Удахгүй 2 дахь амралтын цэг дээр ирлээ. Энд хог хаягдал багагүй цугларч. Мэдээллийн самбарны ард иймэрхүү бичээсүүд байна.
Бид энд жаахан зургаа даруулж аваад явцгаав. Жак трайпод-той авсан болохоор амар, зоож байгаад л автомат дээр нь тавиад болоо.
Миний үүргэвч. Баруун талд архины лонх багтаад кадр бузарлаж. Биднийх биш. Буцах замдаа энэ 2 дахь цэгийн хогийг цуглуулж байгаад шатааж орхисон.

No comments:
Post a Comment