14 January 2013

Линкүүд

Зарим нэг сонирхолтой линк.
1. http://lovigin.livejournal.com/ - Петр Ловыгин гэдэг фотозурагчин залуугийн ЖЖ. Латин Америкаас эхлүүлээд есөн шидийн газар бадарчилж явдаг нэгэн. Гэхдээ фотозурагнууд нь бол тасархай. Бас коллажууд хийнэ.
2. http://sov-photo.livejournal.com/ - олонд түгээгүй хуучин ЗХУ-ын үеийн фотозурагнуудын цуглуулга. Соц-реализм энд л байна. Ягаад ч юм сая орсон чинь фотонууд нь ачаалагдахгүй байна. Гэхдээ ажиллагаатай журнал шүү.
3. http://waralbum.ru/ - Дайны альбом. Энд эвгүй агшинг хальсанд буулгасан бүтээл олон. Жишээ нь:
Улаан армийн цэргийн дарга буудуулахынхаа өмнө гэдэг зураг. 41 оны 8 юмуу 9 сар. Украин дахь "Юг" бүлэглэлийн немцүүдийн фотоархиваас гарсан зураг. ОГПУ (Объединенное Государственное Политическое Управление) буюу Дотоодын хамгаалахын офицер байсан гэж баримтанд дурдаж.
4. http://www.milwaukeepolicenews.com/#menu=home-page - Milwaukee-гийн цагдаагийн сайт. Гоё хийгдсэн байна шүү. Хэр баргийн дизайн студийн сайтыг нулимахаар зүйл байна.
5. http://russlife.ru/ - орчин цагийн зохиолчидын нийтлэх их сайт. Давгүй зүйл мэр сэр таарна шүү. Тухайлбал Толстая-гийн Студень.

No comments:

Post a Comment