26 January 2013

Холимог хуурга

Холимог хуургаа санацгаав уу?
Зурагтын зар. Шинэ олон үг энд бий: крилл, гаалин, яралтай.
Бичих гэж тамалжээ. Ямартаа ч компьютер дээр ажилладаг хүн үүнийг шивээгүй. Би энэ хандив туслалцааг сайн ойлгодоггүй. Яахав, дуучид нь ирээд дууллаа, үзэгчид билет авч тодорхой орлого касс-д хуримтлагдав. Цааш яах вэ? Аль аймгийн ямар сумын хэддүгээр багийн хэн гэдэг иргэнд хэдий хэмжээний туслалцаа очих юм? 100 хоньтой Төмөрт өгөх үү? Эсвэл мянгат малчин Түгжил бусдаас илүү тусламж хүртэх эрхтэй юм уу? г.м. олон асуудал байна. Бага байхад лаа шүдэнз, бээлий нэмнээ хураадаг байсан бол одоо cash-аар авах сонирхолтой болж дэ.
Хүүхдүүдийн номноос.
Машин хэдэн оных, хэдий хэмжээний үнэтэй байх нь хамаагүй. Гол нь жолооны ард монгол хүн л байгаа бол ховхорсон үсэгнүүдийн оронд нөгөө л худалдаан нь бий ганц шрифт үсэгнүүдээ чихнэ.
Үзээрийн самбарны жишээ.
Гоби ахын орц. Тоолуурын лут хамгаалалт байна.
Сүүлийн үед цагдаа нар өнгө төрхөөс нь нүүр улаахааргүй VW-нууд унадаг болсон. Даанч цөөхөн юм да.
Хойд микр. Ганц болон олон тооны алдаа: одод - звезда.
Шинэ үг: компютер.
Сүүлийн үед блогд коммент хэлбэрээр спам замбараагүй их ирдэг болсон. Өдөр болгон л цэвэрлэгээ гүйцэтгэх юм.
Бас нэг шинэ үг: пелта.

No comments:

Post a Comment