16 January 2013

Алкоголь

Алкоголийн хор хөнөөлийн тухай лекц. Наргиа. Чанарын тухай өөрийн бодлоо бичье.
Фото: 2012.02.04. Нууц товчоо. Ёжикийн машинд.1. Экс гэж нэрлэгддэг АПУ-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Хордож үхэхгүй (нэг дор 5 литр ууж тэнэгтэхгүй бол). Тус компаний Алтан говь мөн аюул бага бүтээгдэхүүн. Нийслэл - сайн ч биш, муу ч биш (ер нь муу талруугаа 60%). Боргио - хүн алах эд. Би яагаад сайн мэдээд байна гэхлээр - зовлого дээрээ туршиж үзсэн юм. Мэдээж хүн болгоны организм ондоо (нэг нь 50 татаад үхдэг байхад нөгөө нь техникийн спирт уугаад ч далд орохгүй). Миний сүүлийн үед ходоод, нойр булчирхай, цөс муудсан, таарч тохирохгүй хоол унд хэрэглэвэл хямардаг болоод байгаа.
2. Шар айргийг савалгааны хувьд авч үзвэл: хуванцар - хог, лааз - хог, шил - адилхан хог (өмнөх 2-оосоо арай дээр), задгай - зөв сонголт. Гэсэн хэдий ч хөдөө гадаа явхад савалгаатайг л авч явахаас өөр арга байхгүй. 5 литрийн том лааз - байж болно, гэрт хөргөгчинд, хөдөө худгийн ус, гол горхинд сойход амар.
3. Задгай пиво дотроо чанараараа бас ялгаатай. Удсан нь андашгүй - амт муу. Bud-ын нөхдүүд удсан шар айргаа сайн шахдгаараа алдартай. Хан Брой одоо ямар болсныг мэдэхгүй, анх гарч ирэхдээ сайн байсан боловч сүүлдээ муудсан. Харин Чингис шар айраг бол хаана ч нүүр улаалгахааргүй бүтээгдэхүүн мөн.
Хэтрүүлвэл мэдээж өглөө нь цэлмэг сэрэхгүй. Хайнекен шартуулдаггүй гэсэн яриа хэд хэдэн хүнээс сүүлийн үед дуулсан, туршиж үзээгүй.
4. Орос пиво. Ерөнхийд нь авч үзвэл манайхаас дээрдэх зүйлгүй. Зарим нь боломжийн, зарим нь (_|_). Сибирская корона, Золотай бочка зэрэг нь арай гайгүй. Жигулевское тэргүүтэй хуванцар савтай пиво - спирттэй байхуу цай. Ер нь 5-аас дээш алкоголийн агууламжтай пиво - аюул (жишээ нь: Арсенальное, Охота, Ярпиво г.м). 2-3ханыг дараа "би чамайг хүндэлдэг шүү, чи намайг хүндэлдэг үү?" болж мэднэ.
5. MCS-ийн бүтээгдэхүүнүүд. Сэнгүр, Tiger, Жалам хар - дэмий. Цэрийлгэхээс цаашгүй. Гэхдээ солонгос пиво-ноос мэдээж дээр.
6. Орос архи. Ихэнх орос архи - новшийн амт болон үнэртэй. Манайхаас шал өөр. Сэлэнгэ, Эрдэнэтэд "Зеленая марка" гэдэг архи (кедровая настойка) их зарагддаг. Боломжийн бүтээгдэхүүн. "Русский стандарт" - зөв сонголт. Олон жил өнгөрөвч чанар нь хэвээрээ. Сая хойно сонирхоод "Журавли" гэдэг зүйл авсан чинь ёстой новшийн эд байж таарсан. Тэгсэн мөртлөө бас үнэтэй.
7. Виски. Single malt ямар ч вискиг айхгүйгээр хэрэглэж болно.
8. Цэвэр спирт. Сэлэнгийнхэн Тансаг нэртэй 0,33-ийн савалгаатай Хараагийн Спиртбалбурам-ын 99,4%-ын (99.6 ч билүү, мартаж) цэвэр спирт их хэрэглэдэг. Араас нь сүүлний өөх мэтийн зүйл гулгуулахгүй л бол хоолой түлж орхино. Ер нь аймар эд л дэ. Мөнгөн ус шиг бутраад л.

2 comments: