UPD 2013.01.12 18:50
Дуусдаггүй, үргэлжилсээр байдаг постууд бий. Нэг нь энэ пост бололтой.
Москва-д хуучнаар Лениний нэрэмжит номын сангийн (библиотека имени Ленина) дээр сүндэрлэдэг Samsung-ийн сурталчилгааг буулгаж байна. Тус бичиг 1999 оноос хойш энд байж.
UPD 2012.11.15 15:15
Питерт ч гэсэн Samsung хотын төвийг бузарлаж амжсан байна лэ. Яг Аврора хөлөгний ард (зурагны баруун талд бичиг болон крейсерийн яндангууд бий) байрладаг юм билээ.
UPD 2012.05.23 09:01
Би бодлоо өөрчиллөө. Samsung-ийг ч гэсэн буулгах хэрэгтэй. Үгүйдээ үсэгнүүдийг нь жигдлэх. Ойроос харсан чинь үзээрийн зүйл байна.2012.05.08 10:48
Москвад улаан хотынх нь төвд, яг Кремлийн дэргэд бузар том Samsung гэсэн бичиг байдаг юм. Буулгаж хаях гээд тэмцээд байсан, юу болсон юм бүү мэд. Энэ байна:Манайх дутахгүй. Гэхдээ үсгийн хэмжээ арай бага, байршил нь ч гэсэн хотын төвөөс жаахан зайдуу (баруун 4 зам).Харин Epson сэргэлэнтэж яг ордонруу харуулаад Төв музей дээр самбараа босгож. Хэрэв би шийд гаргадаг хүн байсан бол Samsung яахав байж байх, харин Epson-ыг буулга гэнэ. Шалтгаан: Samsung хотын төвд биш, хэлбэр хийц нь арай дээр, ядаж л байрлаж буй байшин нь зохилдлогоотой юм. Epson - эсрэгээр.

No comments:
Post a Comment