Америкт авсан 2 зургийн түүхийг толилуулъя.
Нью-Йоркийн барнууд дунд McSorley's Old Ale House хууччуулын эгнээнд хүндтэй байр суурь эзэлдэг. 1910 оноос хойш барны хананаас нэг ч сувенир буулгаагдаагүй. Олон алдар цуутай хүмүүсийн үлдээсэн зүйл энд бий. Одоо үед тус бар 2 уриатай: "Биеэ хүн шиг авч яв, эсвэл арил", "Чамайг төрөхөөс өмнө бид энд байсан". 1970 он хүртэл "Сайн эль, түүхий сонгино, бүсгүйчүүдгүй" гэдэг уриатай байж. Энэ газар нь эмэгтэй хүн орох хориотой хамгийн сүүлийн Нью-Йоркийн бар юм. 1970 онд шүүхийн шийдвэрээр хоригийг хүчингүй болгож бар бүх хүний өмнө хаалгаа дэлгэхээр өөр аргагүй болж. Зурган дээр тус барны анхны эмэгтэй үйлчлүүлэгч болох Үндэсний эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Люси Комисар гэгч гарч. Дараачийн фото. Флорида мужийн Клируотер хотын стриптиз бүжиглэгч бүсгүй шүүх хурал дээр баримтаа дэлгэж буй байдал. Энгийн хувцас өмсөж үйлчлүүлэгчийн дүрээр бард нэвтэрсэн цагдаа нар энэ хүүхэнд хэтэрхий нээлттэй хувцасласан, бандааш нь маш нарийн, халхавчийн дүр төдий байсан гэсэн ял тулгаад байв. Шүүх бүсгүйг цагаатгасан шийдвэр гаргасан.

No comments:
Post a Comment