22 January 2013

Хөвсгөл. Тариалан. Боловсрол

2011.08.13. Тариалан сум Хөвсгөл аймгийн том сумын нэг. Хуучин том сангийн аж ахуй байсан газар. Одоо ч гэсэн газар тариалан их. Энэ удаагийн постоор сургууль, цэцэрлэгээр орж үзье. Тухайн үеийн сумын Засаг дарга "крепкий хозяйственник" ангилалын ах байв. Сумын бүх байгууллага цэвэр цэмцгэр. Цэцэрлэгийг хар л да: дээвэр, хана, зүлгийн хашлага, ус зайлуулах систем - цөм жин тан. Яахав, сумын 90 жилийн ой гээд бас сайн бэлдсэн байсан л да.
Дотроо ч гэсэн анги тохижилт, тоглоом сайтай.
Сургууль.
Хэдийгээр дээр үеийн барилга ч гэлээ цэвэрхэн харагдаж байгаа биз? Хашлага ямар төрхтэй байгааг хархад хангалттай. Жижиг деталиуд ихийг хэлнэ.
Дотуур байрны хэмжээгээр аль зэрэг том сум гэдгийг барагцаалж болно.
Хүүхдүүд амраад удаж байгаа хэдий ч тасалгааны цэцгүүд хэвийн.

No comments:

Post a Comment