15 January 2013

Төгсгөл зохио

UPD 2013.01.15 10:34
Ирсэн комментуудаас надад таалагдсан нь: Шударга үнэн ялдаг л юм байна.

UPD 2013.01.14 09:49
Хувилбарууд нөхдөө!

2013.01.11 16:18
Зээг. Ээлжит хэн нь сийрэг сэтгэх вэ гэдгийг шалгах пост. Сүүлийн үеийн мэдээ:
14 тэрбумын гэгддэг Ц.Чимэдцэрэн суллагджээ. 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Хадга­ламж банкны ерөнхий нягт­лан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэнийг 220 удаагийн үйлд­лээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тог­тоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болж байсан билээ.
Тэрээр цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд таван жилийн ялыг биечлэн эдэлсэн бөгөөд хөдөлмөр эрхэлж байсан тул “ялтан хөдөлмөр эрхэлбэл эдлэх ялын хугацаанаас шагналын хоног хасах тухай” заалтын дагуу улиралд 30 хоног буюу жилд дөрвөн сарыг хасуулан тооцуулж байж. Түүнчлэн Өршөөл үзүү­лэх тухай хуульд хамрагдаж эдлэх ялынх нь гурван жил хасагдсан тул ийнхүү суллагдах боломжтой болжээ.
Суллагдсан даруйдаа Ц.Чимэдцэрэн ... гэж сэтгүүлчидэд мэдэгдэв.
Гурван цэгийн оронд өөрийн хувилбараа нөхөж бичнэ шүү нөхдөө.

5 comments:

  1. ингээд ажил хийхгүйгээр жаргах цаг минь ирлээ дээ.

    ReplyDelete
  2. Avlagaa tsugluulahaas

    ReplyDelete
  3. "шударга үнэн ялдаг л юм байна"

    ReplyDelete
  4. шаавал тэрбумаар нь шаасан нь дээр юм байна

    ReplyDelete
  5. Одоо Хадгаламж банк намайг авах болов уу?

    ReplyDelete