13 January 2013

Тааруу мэдээнүүд

Сүүлийн үед тохиолдсон муу зүйлс:
1. Хэзээ? Хаана? Хэн? гэдгийг нь мэдэхгүй. Нэг нөхөр машины урд гупер (bumper) шүргэж хаяад алга болж. Будаг нь халцараад, доод ирмэгээсээ сөөм хэртэй цуурсан байна. Дулаархаар л янзлуулахаас.
2. Новшийн ханиад туссан. Үдээс хойш бол зүв зүгээр. Тэгсэн мөртлөө өглөө сэрэхлээр цээж нил хөндүүр, хамар бив битүү. Тэгээд л өглөөжингөө хоолой сэрвэгнэж загатнаад, ханиалгахаар бөөн цэр.
3. Өвлийн дугуйны гүйлт дууссан бололтой. Уг нь хээг нь харахлаар халзарсан нь бага. Гэвч замтай зуурах чанар нь эрс муудсан. Сүүлийн үед хальтиргаа их байгааг ч хэлэх үү тэшиж алчих гээд. Маш болгоомжтой, гэтсэн, мярайсан маягтай л замын хөдөлгөөнд оролцож байна.

2 comments:

  1. 2. Содтой усанд сайн утчих.. Спиртное уухгvй байвал бас зvгээр дээ :) цагаан гаатай буцалсан ус бас их гое..

    Юун сvртэй зураг тавиа вэ?

    ReplyDelete
  2. 2. Наад чинь ханиад бишээ, а. танай гэрийн тэрүүгээр бөөн утаа байдагтай холбоотой. б. утаанаас айгаад цонхоо битүүлээд гэр чинь ямар ч агааргүй халуун унтахлаар тийм болно. в. тамхи бас нөлөөтэй.
    би хувьдаа хамарт нэг зүйл дусааж байгаа. цэр эрс багасаад гайгүй болсон

    ReplyDelete