Өнөөдөр өглөө 10 цагийн үед Дэнжийн 1000-ын Хүчит шонхор зах дээр би данбаал өмсчихсөн алхаж явсан. Цагаан сарын бэлтгэл базаах нэг сарын аяны нээлт үүгээр эхэлж буй юм.
Манай улсын малын тоо толгой 50 саяд хүрсэн гэх. Тэгсэн мөртлөө махных нь үнэ өсөхөөс бус буурна гэж байхгүй. Бид хамгийн өндөр үнээр мах худалдан авагчидын нэг. Бусад улстай жишээд үзсэн ч болно, иргэдийнх нь дундаж цалингаар хэдэн кг үхрийн мах авч болох вэ гэдгийг тооцоход л хангалттай. Нэмээд монголчууд нүгэлтэй махчин ард түмнүүдийн нэг. Манайх гэхэд л 11 сард бүтэн бяруу авсан, одоо толгой 4 шийр нь үлдсэн.
За үндэсэн сэдэвтээ шилжье. Өнөөдрийн байдлаарх ууц, буузны махны үнэ:
Хонины ууц: жижиг нохой сүүлт - 150 мянга, дунд зэргийн, өөх багавтар ууц 180-аас эхэлнэ, том ууц бол 220-иос дээш үнэтэй байна.
Хиллэж өгч буй хонины мах: гадаа машины тэвшин дээрээс гулуузаар нь авах бол 5400, дотор янзалж цэвэрлэсэн нь 6000.
Үхрийн мах: мөн адил, гадаа болон дотор зарагдаж буй нь ялгаатай үнэтэй. Гадаа - 6000, дотор 6500, цул нь 7300.
Үхрийн өвчүү: хиллүүлж авахад 7000.
Дэнжийн 1000-ад хүний хөл хөдөлгөөн гэж тамтаг алга. Пиг машин. Үүнээс цааш улам л аймар болно до.

No comments:
Post a Comment