13 October 2012

Музей инквизиции. Часть 1

2012.06.25. Питер, Петропавловка. Би аль 2009 онд энэ музейн тухай бичиж байсан. Тэр үед 3 жилийн дараа өөрөө зочилно гэж бодсонгүй явлаа.
Тийм ч гоё бөгөөд олон үзмэртэй музей бол биш. Яахав боломжийн л юм.
Хүн гэдэг амьтан өөртэйгээ адил нэгнийг тарчлаан зовоохын тулд толгойгоо сайн ажиллуулсаар ирсний баталгаа юмуу да.
Дыба. Одоо болтол "встать дыбом", "на дыбах" г.м. дыба-тай хэллэг орос хэлэнд цөөнгүй.
Толгой цавчих сүх энд хамгийн гэм хоргүй багаж.
За тэгээд төмөр дэгээнээс өлгөнө.
Янз бүрийн төхөөрөмжөөр татаж чангаасаар булчин шөрмөсийг нь тасдаж, ясыг нь бутална.
Хүзүүний араас нугасыг нь тасална.
Модон морин дээр тарчлаана. Эмээлийн оронд хурц өнцгөн дээр суух нь.
Молитвенный крест гэдэг зүйл байна.
Сөхөж үзсэн, дотор нь 80 төмөр зүү. Гэхдээ амин чухал эд эрхтэнг сүлбэхгүй, дан мах булчинд шигдэхээр.
Заримдаа төдийлөн толгойгоо гашилгалгүй аж ахуйн багаж ашигладаг байж. 2 хөлнөөс нь тэлж өлгөж байгаад хөрөөдчих жишээний.
Өргөст сандал. Засгийн юм уу сүмийн эсрэг янз бүрийн үймээн самуун дэгдээсэн этгээдийг ийм суудалд залдаг байж. Нэг ёсондоо: эрх мэдэлд дурлаад байсан уу? Ингээд залар да гэж байна.

Үргэлжлэл бий.

1 comment:

  1. ene chin harin davgui muzei bn uu ugui u

    ReplyDelete