06 January 2013

Фото цуглууга

Миний dropbox дотор ganzo79.blogspot.com нэртэй хавтас бий. Янз бүрийн фото зураг тэнд хадгалаастай. Пост бичих үед сэдэвт нийцэхээр зураг интернэтээс хайхынхаа өмнө би энэ хавтсан дахь зурагнуудыг гүйлгэж хардаг юм. Цаг хугацаа багагүй өнгөрсөн хэдий ч нийтлэгдэлгүй тунаад үлдсэн зурагнуудаас энэхүү пост бүрдлээ.
Площадь Революции метроны буудал. Энэ нохойны хамарны тухай дээр бичиж байсан шиг санаж байна. Аз авчирдаг гэж дэргэдүүр нь өнгөрөх зорчигчид хоншооронд нь хүрдэг. Оюутнууд книжкаа үрж байх нь ч бий. Дэлхийн II дайны үед немцүүд Москва-д тулаад ирсэн байхад энэ мунаг том хүрэл цутгамал хөшөөнүүдийг Ташкентруу зөөсөн түүхтэй. Дайн дуусаад удаж байхад, бүр 50-иад он гарсан хойно буцаж байранд нь байрлуулсан юм.
Якудзагийн гар. Чигчий хуруугаа өөрөө тасдсанаас гарцаагүй.
Японы шивээсийн урлаг ер нь гоё шүү.
Хойд Солонгосын генералуудын энэ зургийг гуйвуулаад одон медалиудыг нь өмдөн дээр нь хүртэл хуулбарлачихсан хувилбар интернэтээр тараад удаж байгаа. Шагнал урамшуулал хэр хэмжээнээсээ хэтэрвэл ямаршуу харагддагийн жишээ.
80-аад оны Новый Арбат. Яг энэ үед Москва-д амьдарч байсан болохоор дотно төрх байна. Хүмүүсийн хувцаслалт, гудамж талбайн байж буй байдал. Гэрийнхэнтэйгээ энэ үед авахуулсан зурагнууд яг ижил уур амьсгалтай.
 
Танил ширээний чийдэн. Зах зээлийн түрүүчээр маш олон айлд байсан да. Дотор нь цилиндр дамар эргэлдээд л.

No comments:

Post a Comment