Би-бип. Манайхан сигналдах нүгэлтэй дуртай. Юм л бол сигналаа хангинуулна. Амралтын өдөр хар өглөөгүүр орцны гадаа ирээд хүн дуудах бол гар утсаараа залгахгүй сигналдна. Явган зорчигч, нохой, үхэр тэргүүтэй мал - цөмийг нь жолооч сигналаар л үргээнэ. Хүүхдээ кабинд саатуулах хэрэг гарвал рулийн ард суулгаад сигнал балбуулна. Автобусны сигнал - аюул. Зүрх муу өндөр настай хүний клапанг хаалгахаар дугардаг эд. Битүү бөглөрөл дунд хаашаа ч явах аргагүй бүгдээрээ адил зогсож байхад л араас тасралтгүй сигнаалдсаар байх болно. Гэрлэн дохионы ногоон гэрэл асав уу үгүй юу сигналдах дебил уулзвар дээр зогсож буй цөөн хэдэн машин дундаас зайлшгүй олдно. Энэ үзэгдэл хэзээ засрах юм бүү мэд. Томоохон автозамын ойролцоо алхаж явхад машины дуу шуугиантай зэргэцээд сигнал орилоод ирэхлээр жинхэнэ трэш болж байгаа юм да. Дэргэд яваа хүний яриа дуулдахгүйд хүрнэ.
Сигналыг ганц тохиолдолд хангинуулахыг би дэмжинэ. Хажуугаар хэн нь мэдэгдэхгүй худаа гар цагдаагаар хөдөлгөөн хориулж байгаад засгийн машин хөлөглөж цуваагаар өнгөрхөд. Сүүлийн үед тусгай дуут болон гэрлэн дохиотой машинууд олшироод байгаа. Урсгал сөрнө, шугам давж эргэнэ. 3,14дарасууд юу юм? Би эмнэлгийн болон галын машинд л зам тавьж өгдөг. Яахав цагдаа болон онцгойгийнхонд дуртай дургуй тавьж өгөх байх. Бусад нь цөм замын хөдөлгөөнд тэгш эрхтэй оролцох ёстой гэж боддог. Нээрээ мартав. Өнөөдөр буруу гар талтай машиныг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн санал асуулгад оролцож "Болъёо! 3,14z! Зүүн гараараа гар хангалга хийж чадахгүй!" гэж хэлэхээ мартуузай.

No comments:
Post a Comment