Би машин лизингээр худалдан авч байсан болохоор хүчээр 2 жил Монгол даатгалтай нөхөрлөсөн ба "найзын холбоо" өнгөрсөн оны 10 сард дууссан. Хөнгөн тэрэгтэй жолооч нар 33 мянгаар заавал даатгуулах ёстой болсон байгаа. Хэдийгээр ингэж шахаанд оруулж хүчээр даатгалд хамруулах нь өрөөсгөл боловч нэгэнт гарсан шийдийг дагахаас өөр зам байхгүй. Дахиж Монгол даатгалд лав хандахгүй нь тодорхой (учир нь хогийн гарууд байгаа юм). Мөн нэрийг нь дуулаагүй, нөхөн олговор олгож үзээгүй шахуу жижиг компаниудад итгэхгүй байна. Номин юм уу Бодь даатгал бараадаж таарах шинжтэй. Мөнгө авахдаа байдаг шигээ сайхан үйлчилгээ үзүүлдэг өөр компани байвал санал болгоно уу.
14 March 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment