14 March 2012

Цагдаа нарын хэрэг

Өнөөдөр оройны телевизийн мэдээ болгоноор Сүхбаатар дүүргийн шүүхийг харуулсан.
Хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл - жагсаал хийж буй хүмүүсийн барьсан цаас болон том хэвлэмэл плакатууд цөм адилхан байв. Адил гэж цаас, плакат дээр бичээтэй зүйл адилхан гэсэн утгаар биш. Бичсэн шрифтийн хэмжээ, фонт нь адилхан байв. Цаас болон хулдаасан хэвлэлийн хэмжээ (плакатын өндөр өргөн, цаасны формат) мөн ив ижил, фон нь цагаан, үсэг нь хар. Жагсагчид хоорондоо яаж ч сайн тохиролцсон бай тус тусдаа бүтсэн материал хэзээ ч ийм жигд болж чадахгүй. Нэг газар хэвлэгдэж бэлдэгдсэн нь тодорхой.
Мэдээж ял авах дээрээ тулчихаад байгаа цагдаагийн удирдлага байсан офицеруудын ар гэрийнхэн тэр олон хүн дунд байсан байж таараа. Гэвч ерөнхийд нь авч үзвэл захиалгат жагсаал цуглаан мэт сэтгэгдэл надад төрсөн.
Түрүүхэн Ийгл ТВ-ээр УИХ-ын гишүүн Тэмүүжин зочны цаг нэвтрүүлгээр маш сонирхолтой ярилцлага өгсөн. Ийм нэвтрүүлгийг тус телевизийнхэн
шууд youtube дээр байршуулах хэрэгтэй.

2 comments:

  1. Hudalch Temuujin. Udahgui harah bolno.

    ReplyDelete
  2. Хариуцлагыг гүйцэтгэгч нар үүрэх ёсгүй. Өдсөн болон өдөөлцсөн, тушаал өгсөн удирдлагууд нь үүрэх л ёстой баймаар

    ReplyDelete