2010.05.27 10:30
Өчигдөр Номин даатгалаас 4-р сард Москва-Амстердамын нислэг хойшилсоны нөхөн төлбөр гээд дансанд мөнгө орж. Анх удаа даатгалын ач тусыг мэдэрлээ. 10 гаруй жил улсад ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлж ирсэн боловч нэг ч удаа ашиглаж үзээгүй. Шүд эмчлүүлэхэд хүртэл эрүүл мэндийн даатгал ашиглагддаггүй. Яахав, өвчин намдаалтгүй шүдээ авахуулахаар бол болох байх.
Доор бичсэнээ дахиад нэг давтая: Монгол даатгалын үйлчилгээ ...ног!
2010.05.24 14:43
Өөрт тохиолдсон явдал. Би 2009 оны 10 сард нэгэн салоноос машин лизингээр авсан билээ. Банкнаас зээл авч буй тул машиныг Монгол даатгал компаниар бүрэн даатгуулсан. 300 гаруй мянга болсон.
18-ний өдөр гадуур явж байхад нэг нөхөр араас мөргөчихөөд яваад өгсөнийг би ажил дээрээ ирээд мэдсэн. Ажил их байсан болохоор 19-нд даатгалруу хандаагүй 20-ний өдөр залгасан. 72 цагтаа багтсан гэсэн үг. 1 нөхөр ирээд зураг хөрөг аваад компаний байранд ирээрэй гэчихээд явсан. Очихлоор урдаас соёлтойгоор салаавч үзүүлэх байх гэж би хаширлаад утсаар л асуугаад байв.
Тэр нь ч зөв болж. Манайхан авах болохоор авчихаад өгөхдөө новширдог нь хууль юм болсон хойно. Өнөөдөр эцсийн дүн нь гарч: Би мөргүүлэнгүүтээ тэр дор нь дуудлага өгөөгүй тул нөхөн олговор олгогдохгүй гэнэ. Үүнийг би (_|_) л гэнэ. Учир нь би ажлын зогсоол дээр сая мөргүүлчихлээ гэж худал мэдүүлгэ өгөөгүйгээрээ буруутаж байна. Үнэнээ хэлсэн нь миний алдаа байж. Даатгалын систем ийм байхад хэн итгэх юм бэ, эдгээр уродуудад.
Энд тус компанийн нэр төрийг гутаах гэсэн юм биш шүү, бодит байдал л ийм байна. Жолоочийн хариуцлагын, гуравдагч этгээдийн, зогсоолын г.м. бүх даатгалыг нь хийлгэсэн байхад хэзээ, хэнд, хаана мөргүүлсэн нь ямар хамаа байна? Машин сэвтэй байгаа нь үнэнээс л хойш нөхөн олговор олгох л хэрэгтэй.
Намайг яагаад цагдаа дуудаагүй юм гэж тавлаж байна лээ. Жижиг сэвний төлөө цагдаа дуудвал нөгөөх нь айгүй бол бичиг баримт хураачихаад дуудсанаасаа долоон дор юм болно, мэдэхгүй биш.
Ингэхэд даатгалаас нөхөн төлбөр авч үзсэн хүн байна уу?
Нислэг хойшилсон гээд Номин даатгалаас хэдэн цаас авахаар бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн, 7 хоног хүлээж байна. Бас нэг шалтаг шалтгаан олоод холхон шиг өшиглүүлбэл би л лав гайхахгүй.
27 May 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Bodi daatgal ih gaigui. Nadad bas sayahan yag cham shig tohioldol bolloo l doo. Hezee haana morguulsen n todorhoigui neg seviig mashinaa ugaalgaj bhdaa olj harsiin. Tegeed daatgal duudsan. Tegsen chin mash shuurhai ireed zurag horgiig n avaad tegeed tednii gereet vietnam zasvaraar zasuulchih gesen. Bi za tegye geed ajil ihtei bsan bolhoor mashinaa daatgalynhand ogood yavuulsan. Margaash n zasvarlatsan geed zasvaryn gazar hureed ir gesen. Ochood harsan mash sain zassan bsan, nadaas zasvaryn gazar ochih taxinii mongo l garsan. Yamar ch asuudalgui buh umyg hiij ogson shuu.
ReplyDeleteХААН банк Монгол даатгалтай гэрээтэй гээд ямар ч сонголтгүй тулган шаардлагын дор гэрээ хийсэн юм. Би Монгол Даатгал новширно гэдгийг яаж ч мэдэх билээ. Нөхөн төлбөрөөрөө тасархай тэргүүлдэг л гээд сурталчилаад байдаг шүү дэ. Энгийн иргэнд бол хэцүүхэн л үйлчилдгийг мэдэж авлаа. Тавласан янзаар ярьсан нь бүр эгдүү хүргэчихсэн л дэ.
ReplyDeleteТэгээд даатгалын систем яг утгаараа монголд хэрэгжихгүй л байна. Аав машиныхаа толийг алдсан баахан салаавч л өгсөн гэсэн. өө нээрээ хямдхан сэлбэг зардаг газар мэднэ гэж аавд хэлсэн байна лээ тэр менежер нь кк
ReplyDeletezia tegeed nohon tolbor geed heden MNT avav daa,
ReplyDelete100$
ReplyDelete